Улаанбаатар “Цэвэр агаар” төсөл, Хас банкны Эко бүтээгдэхүүний хэлтэстэй хамтран зохион байгуулсан  “АГААР ЦЭВЭР ХОРОО” болзолт уралдаанд нийт 6 дүүргийн 55 хорооноос материал ирүүлсэн бөгөөд дараах үзүүлэлтээр дүгнэсэн. 
     1. Эрчим хүчний хэмнэлттэй зуух хэрэглэж байгаа айл өрхийн тоо нийт өрхийн 80%-иас дээш байх
     2. Сайжруулсан зуухны зөв галлагааны талаар иргэд сургалтанд хамрагдсан байдал
     3. Эрүүл аюулгүй байдлын индексийн шалгуур үзүүлэлтүүдийг үнэн зөв бөглөсөн байдал
Дүүрэг, хороодоос ирсэн материалыг дээрх үзүүлэлтүүдээс гадна түүвэрчилсэн шалгалтыг 5 дүүргийн 7 хорооны 27 өрхөд хийхэд 65,2% нь эрчим хүчний хэмнэлттэй зуух хэрэглэж байна.
“Агаар цэвэр хороо” уралдаанд:
     1-р байр - ХУД-ийн 7-р хороо
     2-р байр - СБД-ийн 20 -р хороо
     3-р байр - ЧД-ийн 11 -р хороо тус тус шалгарлаа.
Хороодын хэсгийн ахлагч нарын “Агаар цэвэр хэсэг” уралдаанд: 
     1-р байр - ХУД-ийн 7-р хорооны хэсгийн ахлагч Т.Мөнхцолмон
     2-р байр - СБД-ийн 20-р хорооны хэсгийн ахлагч Н.Дуламсүрэн
     3-р байр - СБД-ийн 20-р хорооны хэсгийн ахлагч Т.Амархүү нар шалгарлаа.
Энэхүү болзолт уралдааныг зохион байгуулснаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төр засгаас зохион байгуулж байгаа ажлуудын хамрах хүрээ, зохион байгуулалт, үр дүн зэргийг илтгэхээс гадна дүүрэг хороодыг оролцоо, идэвхи зүтгэлийг урамшуулах зорилготой юм.
НИЙСЛЭЛИЙН АГААРЫН ЧАНАРЫН АЛБА