Мэргэжилтнүүдийн хийсэн тооцоогоор дээрх эрчим хүч одоогоор Герман улсын хэрэгцээт цахилгаан эрчим хүчний 87 хувь хувийг хангаж байна. Харин үлдэгдэл хэрэгцээт эрчим хүчийг энгийн цахилгаан станцаас нийлүүлж байгаа бөгөөд үлдсэн илүүдэл эрчим хүчийг үйлдвэрлэхэд зарцуулсан мөнгийг улсаас төлж байгаа гэжээ. Герман улс 2050 он гэхэд сэргээгдэх эрчим хүчийг бүрэн ашиглахаар зорьж байгаа аж.
Энэ мэтчилэн дэлхийн улс орнууд эрчим хүчний хувьсгал хийж эхэлж байна. Эрчим хүчний эх үүсвэрээ шинэчлэх тэргүүн эгнээнд Герман болон Швед улс зогсч байна. Тус хоёр улс нүүрс хэрэглэхээс татгалзаж, дэд бүтцээ шинэчлэн, дэлхийн анхны нүүрснээс татгалзагч улс орон болж байна. Түүнчлэн Морокко улсын 24 цагийн нарны эрчим хүчээр ажиллагч үйлдвэр тус улсын бүх хэсгийг хангах боломжтой гэж үзжээ.
Дээрх улсуудаас гадна АНУ, Канад, Хятад зэрэг улс нүүрсний хэрэглээгээ зогсоохоор гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Тэд нүүрсийг хэрэглээнээс хасч, сэргээгдэх эрчим хүчээр орлуулахаар эхнээсээ өөрчлөлт хийж байгаа юм. Олон улсын Эрчим хүчний агентлагийн саяхны мэдэгдлээр 2020 он гэхэд дэлхийн улс орнуудын гуравны нэг нь сэргээгдэх эрчим хүчээр хангагдана гэжээ.
Эх сурвалж: www. eagle.mn