ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр
Гэрээний нэр, дугаар : НАББГ/201703002
Төслийн нэр, дугаар: Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаа, журмыг хэвлэл мэдээллээр сурталчлах
Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас эрх бүхий тендерт оролцогчдоос Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаа, журмыг хэвлэл мэдээллээр сурталчлах үйлчилгээ үзүүлэх тухай битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50,000/тавин мянган/ төгрөгөөр худалдан авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үйлчилгээний орлогын хэмжээ нь:
Сүүлчийн 3 жил /2014,2015,2016 он/-ийн үйлчилгээний орлогын дундаж нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 %-иас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 %-иас багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил /2014,2015, 2016 он/-ийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг тендерийн материалдаа хавсарган ирүүлнэ.
Тендерийн баталгааны үнийн дүн: 1.000.000 /нэг сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2017 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 10 цагт 30 минутад Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын 509 тоот өрөөнд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх: Эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж-9, Нийслэлийн Төр захиргааны 2 дугаар байр, Хангарди ордон 5 давхар 509 тоот, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар Мэргэжилтэн Ү.Одонбилэг, Утас: 11314876
Цахим хаяг: www.tender.gov.mn, www.aprd.ub.gov.mn