НҮБ-аас хүн төрөлхтөний өмнө тулгамдаад байгаа байгаль орчны асуудалд анхаарал хандуулах, байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалахад улс орон бүр анхаарч ажиллах шаардлагатай гэж үзэн 1972 оноос эхлэн жил бүрийн зургаадугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн байгаль хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг болсон. Тус өдрийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, түүний харьяа байгууллагууд, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар үйл ажиллагаагаа сурталчлах өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас агаарын бохирдлыг бууруулах нөлөөтэй техник, технологиуд, нийслэл хотоос хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа мэдээллүүдийг түгээж ажиллалаа.