Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас зохион байгуулж буй “Байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник технологи” үзэсгэлэн 2017 оны 09 сарын 28-30-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Энэхүү үзэсгэлэнд орчны бохирдолыг бууруулах байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий цахилгаан болон хийн халаагуур, гэр болон байшингийн дулаалга, сэргээгдэх эрчим хүч, сайжруулсан болон био түлш, агаар цэвэршүүлэгч зэрэг олон үйл ажиллагааны талаар иргэд олон нийтэд танилцуулах болно. Иймд аж ахуй нэгж, байгууллага, иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Үзэсгэлэнгийн хөтөлбөртэй эндээс танилцана уу.