Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 06 өдрийн хурлаар хэлэлцсэн эхний асуудал бол Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоох, бүсэд мөрдөх журмыг шинэчлэх тухай байсан бөгөөд Зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар журмын төслийг дэмжив. Энэ асуудалтай холбогдуулан агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож, бүсэд мөрдөх журмыг шинэчлэн БОАЖ-ын сайд, нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал, захирамжаар батлуулахыг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Мөнхжаргалд даалгалаа.