Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөөгийн өгсөн үүрэг даалгаврын дагуу Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын АЧХЗБХэлтсийн дарга Г.Даваажаргал, “Таван Толгой Түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа, “Хэрэглэгчид үйлчлэх алба”-ны хяналтын ажилтнуудын хамт Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт орших өндөрлөг цэгүүдэд шинээр нэмж сайжруулсан шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг тодорхойлох судалгаа хийн ажиллаж байна.