Монгол гэр болон түүнтэй адилтгах сууцанд ашиглах зуух, пийшингийн зөв зохистой хэрэглээ болон нүүрсхүчлийн хий болох угаарын хийнээс урьдчилан сэргийлэх, иргэдэд зохих мэдлэгийг олгож, удирдамж арга зүйгээр хангах зорилгоор "Зуух, пийшин, яндангийн бүрэн бүтэн байдал, галлагаанд тавигдах шаардлага" гарын авлагыг Хортын Стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газраас боловсруулж гаргаад байна.
Энэхүү баримт бичигт зуухны төрөл, галлагааны заавар, яндан, яндан зуухыг холбох заавар зэрэг олон мэдээллүүдийг тусгасан бөгөөд тус шаардлагын дэлгэрэнгүйг энд дарж татаж авна уу.