
Иргэд, аж ахуй нэгжүүд та бүхэн 2021-2022 оны өвөлдөө бэлдэж хайртай дотны хүмүүсээ угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлж дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлээрэй.

МNS 5216:2016 стандартын шаардлага хангасан халаалтын зуух хэрэглэх;

Зуух, пийшин, яндангийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, битүүмж алдагдсан бол засварлах;

Яндангаа хөөлөх;

Яндангийн диаметр 10 см-ээс их, өндөр нь гэрийн тооно буюу барилгын дээврээс дээш 70см-ээс өндөр байх;

Янданруу ус орохоос сэргийлж малгай хийх;

Зуухны холбох хэсэг нь яндангийн таталтад нөлөөлөхөөргүй утаа чөлөөтэй урсаж байх нөхцлийг хангасан эсэхийг шалгах;

Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн ажиллагааг шалгаж, зай хураагуур дууссан бол сольж хэвийн ажиллагааг хангах;

Гэр, байшингаа дулаалж хайртай гэр бүлийнхээ хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамгаална уу.