Монгол улсын Засгийн газар, Япон улсын Засгийн газарт хүсэлт гаргаснаар Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагаас “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2010-2013 онд 1-р үе шат, 2013-2017 онд 2-р үе шатыг тус тус хэрэгжүүлсэн ба 3-р үе шат 2018-2024 онд хэрэгжиж дуусах юм.
Тус төслийн зорилго нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулж, голлох эх үүсвэрүүдээс ялгарах бохирдуулах бодисын ялгарлыг бууруулах, төрийн болон нийслэлийн холбогдох байгууллагын хамтын ажиллагааг сайжруулахад голлон анхаарч агаарын бохирдлыг бууруулах талаар үр дүнтэй арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх, агаар, орчны бохирдлыг бууруулах оновчтой шийдвэр гаргахад оршиж байна.

Агаар бохирдуулагч эх үүсвэрийн 2020 оны ялгарлын тооцооллын дүнг танилцуулах семинарыг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Жайка төслийн мэргэжилтний баг хамт олон, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөллүүдийг оролцуулан зохион байгууллаа.
Тус уулзалт семинарын үеэр бохирдуулах бодисын ялгарлын тооцооллын дүнг тайлагнаж, инвенторын тайланг шинэчлэхэд тулгарч буй асуудал, сайжруулах зүйлсийн талаар холбогдох байгууллагуудын түвшинд нэгдсэн ойлголтыг гүнзгийрүүлэх зэрэг асуудлаар санал солилцсон юм.
Төсөлийн тооцооллын дүнг ашиглан агаар, орчны тархалтын загварчлалыг боловсруулан агаарын бохирдлын бүтцийг тодорхойлох, бууруулах арга хэмжээг үнэлэх, сайжруулсан шахмал түлшийг нэвтрүүлснээр бохирдуулах бодисын агууламжийг бууруулах үр дүнг баталгаажуулах, автозамын хөдөлгөөний өөрчлөлтийг тусгасан хөдөлгөөний эрчмийн судалгааг дахин хэрэгжүүлэх зэрэг ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх юм.