✅Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.5 дахь, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/479 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1250 дугаар захирамжийг тус тус үндэслэн 2024 оны агаарын бохирдлын эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/479 дүгээр тушаалаар батлагдсан “Агаарын бохирдлын эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэл хийх журам”-ын дагуу нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хооронд зохион байгуулахаар тооллогын ажлыг эхлүүлэн ажиллаж байна. 


✅Агаар бохирдуулагч эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэлийн ажлыг зохион байгуулах, ач холбогдол, үр дүг таниулах, хэрхэн мэдээллийн санд бүртгэх талаар зөвлөмж, зөвлөгөө өгөх зорилгын хүрээнд Нийслэлийн 9 дүүрэг, хороодын хэсгийн ахлагч нарт хуваарийн дагуу сургалт зохион байгуулан ажиллаж байна.