Агаар бохирдуулагч томоохон суурин эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийж, магадлан итгэмжлэх ажлын удирдамжийн хүрээнд Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 100кВт-аас дээш хүчин чадалтай усан халаалтын зуухнуудад магадлан итгэмжлэх, хяналт шалгалтын ажил хийгдэж байна.
Нийслэлийн алслагдсан 3 дүүрэг болох Багануур, Багахангай, Налайх дүүрэгт 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж ажиллалаа.
Шалгалтаар Багануур дүүрэгт 2 ААНБ-ын 2 усан халаалтын зуух, Багахангай дүүрэгт 2 ААНБ-ын 12 усан халаалтын зуух, Налайх дүүрэгт 29 ААНБ-ын 44 усан халаалтын зуух, нийт 33 ААНБ-ын 58 зуух хамрагдаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.