Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтэс нь 2009 оноос хойш ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран 2024 он хүртэл 3 үе шаттайгаа төсөл хэрэгжүүлж, орчны агаарын чанарын хяналт, шинжилгээ болон эх үүсвэрийн хаягдал утааны хийн хэмжилтийг хийж, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж ирсэн.

Магадлан итгэмжлэгдсэн тус лаборатори нь хамгийн сүүлийн үеийн технологи бүхий олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хаягдал утаа хэмждэг багажуудаар орчны агаарын чанарын хэмжилтийн үйлчилгээг үзүүлж байна.