Монгол Улсын шадар сайдын 2021 оны “Усан халаалтын болон уурын зуухыг дэвшилтэд технологид шилжүүлэх тухай” 123 дугаар тушаалаар 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосонтой холбогдуулан Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас санаачлан өнөөдөр (2022.04.22) санал солилцох, зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
     Тус уулзалтад Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар болон Дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлтэй 20 ААНБ-ын төлөөлөл оролцож Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 123 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах, эрчимжүүлж ажиллахаа мэдэгдсэн.
     Дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлтэй 20 ААНБ-ууд тухайн оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мидлинг /хагас боловсруулсан нүүрс/ хэрэглэх, шүүлтүүрийн техникийн шийдлийг сайжруулах, цаашид байгальд ээлтэй техник технологийн зуухыг үе шаттайгаар солих санал гаргалаа.