Монгол Улсын Шадар сайдын 2021 оны “Усан халаалтын болон уурын зуухыг дэвшилтэд технологид шилжүүлэх тухай” 123 дугаар тушаалаар 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс болон мидлинг хэрэглэхийг хориглосонтой холбогдуулан Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас санаачлан өнөөдөр (2022.4.21) санал солилцох, зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
Нийслэлийн 6-н дүүргийн хэмжээнд уур үйлдвэрлэдэг технологийн зуухтай 68 аж ахуй нэгж, байгууллагаас зун ажилладаг 58 ААНБ - ууд тухайн оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 10 сарын 01-ны өдөр хүртэл ажиллах, шүүлтүүрийн техникийн шийдлийг сайжруулах, яндандаа утааны сенсор байршуулах, цаашид байгальд ээлтэй техник технологийн зуухыг үе шаттайгаар сольж шийдвэрлэх боломжийг ярилцсан.

