Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд Японы олон улсын хамтын ажиллагааны “ЖАЙКА” байгууллагын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд тус байгууллага дээр ажиллаж байгаа Япон мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзан төсөлийн явцтай танилцан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

     Тус мэргэжилтнүүд нь агаарын тоосны дээж авч эх үүсвэрийн бүтцийг тодорхойлох, сайжруулсан түлшний чанарыг сайжруулах болон автомашинаас үүдэлтэй агаарын бохирдлыг хэмжих талаар туршилт судалгааны ажлуудыг зохион байгуулж байна.