Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр баталсан удирдамжийн хүрээнд тус газрын албан хаагчид 04 дүгээр сарын 23, 24-ний амралтын өдрүүдэд сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулахын түлшний нөөцлөлт, борлуулалтын цэгийн хангалт, тээвэрлэлтийн байдал, үйл ажиллагаанд хяналт тавин ажилалаа.
     Хяналт шалгалтаар нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд нийт 344 борлуулалтын цэг ажиллаж байгаа бөгөөд агуулахад 2457.5 тонн, баруун үйлдвэрийн хашаанд 7884,9 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй, агуулахын хадгалалтын горим алдагдаагүй хэвийн байна.
Цаг агаар дулаарч байгаатай холбоотой сайжруулсан шахмал түлшний борлуулалт багассан, тээвэр хэвийн иргэдээс ирсэн ямар нэгэн гомдол саналгүй гэж борлуулагчид мэдэгдлээ.