Нийслэл хотын агаарын чанарыг сайжруулах зорилгоор Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Цахилгаан халаалт үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн холбоо хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.
Уг санамж бичгийн хүрээнд Нийслэлийн гэр хорооллын амины орон сууцтай айл өрхүүдийн цахилгаан халаагуурын хэрэглээг нэмэгдүүлж дулаан алдагдлыг бууруулах, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх чиглэлээр агаарын бохирдлыг бууруулахад хамтран ажиллахаар боллоо.