Байгаль орчин, Аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, “Таван Толгой түлш” ХХК-ийн төлөөллүүд хамтран өнөөдөр /2022.06.30/ 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, санал солилцох, зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.


Тус уулзалтын зорилго нь ирэх өвөл Нийслэлчүүдийг өнтэй дулаахан өвөлжүүлэх бэлтгэл ажлын явцтай танилцах, чиглүүлэх, сайжруусан шахмал түлш борлуулагч, түлшний тээврийн компаниудын саналыг сонсох, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, тулгарч буй бэрхшээлийг ярилцах, санал бодлоо солилцож, зөвлөлдөхөд чиглэгдлээ.


Уг уулзалтыг нээж БОАЖЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Удахгүй өвөл болно. Нийслэлчүүдийг өнтэй өвөлжүүлэх бэлтгэл ажил, тулгарч болзошгүй асуудлуудыг одооноос ярилцаж шийдвэрлэх хэрэгтэй” хэмээн онцоллоо. Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд НАОБТГ-ын БХХ-ийн дарга Ц.Цолмон нар 2022-2023 оны халаалтын улиралд хэрэглэхсайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, нөөцлөлт, түгээлт, тээвэрлэлтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар, “Таван Толгой Түлш” ХХК-ийн баруун үйлдвэрийн дарга Ж.Лүн-Уул “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн техник болон технологийн горим”, “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал “Хэрэглэгчдийн зуухны нөхцөл байдлын тухай” танилцуулгыг уулзалтад оролцсон төлөөлөгчдөд хүргэлээ.

Зөвлөлдөх уулзалтад яам, агентлаг, холбогдох газрын удирдлагууд, сайжруулсан шахмал түлшний тээврийн компаниуд, сайжруулсан түлшний борлуулагч, хяналтын ажилтнууд зэрэг нийт 300 гаруй төлөөлөлөгчид оролцлоо.