Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 10 дугаар сарын 1-нээс өмнө 200 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бэлтгэх үүрэг өгсний дагуу МУ-ын Шадар сайд С.Амарсайхан, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд болон бусад албаны төлөөлөл "Таван толгой түлш" ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус компанийн гүйцэтгэх захирал Ц. Даваацэрэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлтийн явцтай танилцуулж, зүүн бүсийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн сайжруулалт хийгдэж, хэвийн үйл ажиллагаанд орсон тухай мэдээллэв. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд 65 мянган тонн түлш нөөцлөөд байна.