Өнөөдөр “Автомашингүй өдөр-2022” арга хэмжээ Сүхбаатарын талбайд болж байна.
     Тус арга хэмжээнд Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, “Таван Толгой Түлш” ХХК-ийн ажилтан албан хаагчид 9 дүгээр асарт “Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэн, сайжруулсан шахмал түлш авах САЙН карт олгох зэрэг мэдээлэл зөвлөгөө өгөн ажиллаж байна.
     Мөн тус газрын явуулын станцаар орчны агаарын чанарын хэмжилтийг Баруун 4 зам, Тэнгис кино театрын урд талбай, Сансарын И-Мартын уулзвар, Зүүн 4 замын уулзваруудад хийж байна.