Улаанбаатар хотод “Авто машингүй өдөр”-ийг зохион байгуулах зорилгоор 2022 оны 09 дүгээр сарын 23, 25-ны өдрүүдэд 07:00-18:00 цагийн хооронд автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаах болсонтой холбогдуулан Зүүн 4-н зам орчим, Баруун 4-н зам Тэнгис кинотеатр орчим, Сансарын уулзвар орчим нийт дөрвөн цэг дээр авто замын дагуу орчны агаарын бохирдлын хэмжээг тодорхойлох харьцуулсан хэмжилтийг агаарын чанарын хөдөлгөөнт AQMS-9000 харуулаар хийж гүйцэтгэв.

Хэмжилтээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байсан үеийг хөдөлгөөн хязгаарласан байршилтай харьцуулахад дараах байдалтай байна. Үүнд:

БайршилЗүүн 4 зам
Агаар бохирдуулах бодис /мкг/м3/NO2SO2РМ2.5РМ10
Автомашинтай өдөр22216290108
Автомашингүй өдөр17384853
Харьцуулалт13 дахин бага4,2 дахин бага1,8 дахин бага2,3 дахин бага


БайршилБаруун 4 зам
Агаар бохирдуулах бодис /мкг/м3/NO2SO2РМ2.5РМ10
Автомашинтай өдөр625875102
Автомашингүй өдөр29464953
Харьцуулалт2,1 дахин бага20%-иар бага1,5 дахин бага1,9 дахин бага

БайршилТэнгис кинотеатр орчим
Агаар бохирдуулах бодис /мкг/м3/NO2SO2РМ2.5РМ10
Автомашинтай өдөр5168168176
Автомашингүй өдөр34444749
Харьцуулалт34%-иар бага26%-иар бага3,5 дахин бага3,5 дахин бага

БайршилСансарын уулзвар
Агаар бохирдуулах бодис /мкг/м3/NO2SO2РМ2.5РМ10
Автомашинтай өдөр6251188225
Автомашингүй өдөр21474548
Харьцуулалт2,9 дахин бага8%-иар бага4,1 дахин бага4,6 дахин бага

Тайлбар: NO2-азотын давхар исэл, SO2-хүхрийн давхар исэл, РМ2.5-нарийн ширхэгт тоос, РМ10-том ширхэгт тоос