Нийслэлийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай” А/1025 дугаар захирамжийн хүрээнд 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, мэдээлэл, заавар зөвлөгөө өгөх сургалтыг 2023 оны 10 сарын 14-ний өдөр Налайх дүүрэгт зохион байгууллаа.
Уг сургалтын зорилго нь иргэд олон нийттэй ойрхон ажиллаж байгаа хороодын засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нараар дамжуулан Налайх дүүргийн гэр хорооллын иргэдэд стандартын шаардлага хангасан зуух хэрэглэх, угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийн ашиглалтын заавар, сайжруулсан түлшний зөв галлагааны талаарх зөвлөмж, угаарын хийн эрсдэлд өртсөн тохиолдолд үзүүлэх анхны тусламж зэрэг зөвлөмж мэдээллийг хүргэж угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд оршиж байгаа юм.
Сургалтаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын БХХ-ийн дарга Ц.Цолмон, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн ахлах Б.Угтахбаяр, “Таван Толгой Түлш” ХХК-ийн Хэрэглэгчид үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал нар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх танилцуулга хийж, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, хороодын засаг дарга нар, зохион байгуулагчид, хэсгийн ахлагч нарын 300 гаруй албан хаагчид хамрагдлаа.