Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Таван Толгой Түлш ХХК-ийн ажилтан, албан хаагч нар хамтран Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороонд байрлах 117, 37 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, заавар зөвлөгөө өгөх сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Уг сургалтаар угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөв галлагаа, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны талаар заавар, зөвлөгөө мэдээлэл өглөө. Сургалтад тус сургуулиудын нийгмийн ажилтан болон нийт 120 гаруй сурагчид хамрагдсан юм. Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх тус сургалт 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд тус дүүргийн 7-20 дугаар хороо болон 24 дүгээр хорооны ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад батлагдсан хуваарийн дагуу зохион багуулагдана.
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хаяг
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байр А блок, 1 давхар