“Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн (3-р үе шат)-ийн Хамтарсан зохицуулах хорооны 8-р хурал Нийслэлийн засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөөгөөр ахлуулан өнөөдөр (2022.12.09) танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн хуралд төслийн Монгол талын хэрэгжүүлэгч байгууллага болох ОББҮХ-ны ажлын алба, Сангийн яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Уул, уурхай хүнд үйлдвэрийн яам, Зам тээвэр, хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Цаг уур, орчны шинжилгээний газар, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, НЗДТГ-ын СБТХ зэрэг холбогдох байгууллагууд ДЦС 3, ДЦС 4, Таван толгой түлш ХХК-ийн төлөөлөл оролцсон бөгөөд Японы талаас ЖАЙКА Монгол дахь Төлөөлөгчийн газар, төслийн мэргэжилтний баг, холбогдох албаныхан оролцож байна.
Хуралдаанаар Жайка төслийн багийн дарга Табата Тоорү төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийн явцыг тайлагнаж, цаашдын төлөвлөгөө, тулгарч буй асуудлын талаар хэлэлцэх юм.