Сайжруулсан гахмал түлш нөөцлөх боломжтой агуулахын байр түрээслүүлэх хүсэлтэй иргэн, аж ахуй нэгж байгууллагын хүсэлтийг https://smartoffice.mn/ цахим хаягаар хүлээн авч байна.
Агуулахад тавигдах шаардлага:
- Түрээсийн агуулах нь Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Налайх дүүрэгт байрлалтай байна.
- Иргэн, аж ахуйн нэгж байгууллага ньтатвар төлөгч байна.
- Агуулахын харуул хамгаалтыг камержуулалт болон бусад хэлбэрээр шийдвэрлэсэн байна.
- Агуулахын хана, шал, хаалга, дээврээс ус нэвтэрдэггүйбайх ба агааржуулалтыг шийдсэн байна.
- Агуулах нь стандартын шаардлага хангасан галын булан болон галын дохиолол суурилуулсан байх бөгөөд мэргэжлийн байгууллагын галын аюулгүй байдлын дүгнэлттэй байна. Агуулах нь гэрэлтүүлэгтэй байна.
- Гэрээний хугацаа нь 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл байх ба агуулахад түлш нөөцөлсөн өдрөөс эхлэн борлуулалтад гаргаж дууссанаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцална. Сайжруулсан шахмал түлшийг агуулахад нөөцөлсөн өдрөөс эхлэн түрээсийн төлбөрийг тооцож олгоно.
- Түрээслүүлэх агуулахын талбайн хэмжээ500 м2-аас доошгүй байна.
- Ачааны машинаар тээвэрлэлт хийхэд орц, гарц саадгүй, хаалганы өндөр нь 4 м, өргөн нь 3,5 м-ээс доошгүй байна.
- Агуулахад түлш хүлээн авах, гаргах үед нийслэлийн хяналт зохицуулалтын ажилтан болон “Таван толгой түлш” ХХК-ийн нярав нарын ажиллах нөхцөлийг хангасан ажлын өрөө тасалгаа, зөөврийн сууцыг шийдсэн байх. Ажлын байрны цахилгааныг бүрэн шийдсэн байна.
Агуулах түрээслүүлэх хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж байгууллага дараах материалуудыг бүрдүүлнэ.
- Агуулах нь газрын гэрчилгээтэй байх ба үл хөдлөхийн гэрчилгээгүй бол эрх бүхий байгууллагын м2-ын хэмжилт хийсэн тодорхойлолтыг ирүүлнэ.
- Агуулах түрээслдэх тухай албан хүсэлт /ААНБ/, өргөдөл /иргэн/, /агуулахын байршил, талбайн хэмжээ, үнийн саналыг тусгасан байх/
- Агуулахын гадна болон дотор, хана, дээвэр, шал, гэрэлтүүлэг, камержуулалт, агаарын солилцоо хийгддэг цонх агааржуулалтын систем, галын булангийн фото зургуудыг санал болгож байгаа агуулахын орчныг оруулан авч ирүүлнэ.