Халаалтын улирал дуусч байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын даргын баталсан урьдчилан сэргийлэх хамтарсан удирдамжийн дагуу агаар бохирдуулагч суурин эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын халаалтын зуухны засвар үйлчилгээний байдал, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хамтарсан хяналт шалгалт хийгдэж байна.
Өнөөдрийн байдлаар нийт 24 ААНБ-ын халаалтын зуухны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдээд байна.
Хяналт шалгалтаар зуухны хаягдал утааны стандартын шаардлага хангаагүй 1 ААНБ, зуухны үнс баригч төхөөрөмж суурилуулаагүй 2 ААНБ, Байгаль орчны үнэлгээний тухай хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буй 4 ААНБ тогтоогдож Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа хийгдэж байна.Хяналт шалгалт үргэлжилж байна.