Эрчим хүчний сайдын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр баталсан «Туршилт судалгаа хийх» тушаалын дагуу 2023 оны 04 дүгээр сарын 18-аас эхлэн «Таван толгой түлш» ХХК-ийн одоогийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан шахмал түлшний чанар стандартыг сайжруулахаар гарган аваад байгаа дээжнүүдэд хаягдал утааны хэмжилт хийж байгаа бөгөөд хамгийн сайн гэсэн үзүүлэлттэй дээжийг цаашид үйлдвэрлэлийн технологид нэвтрүүлэх юм. Улмаар сайжруулсан түлшний шаталтаас ялгарах хаягдал утааны хийн агууламж буурч агаарын чанарт үзүүлэх сөрөг нөлөө багасах юм. Мөн галлагаанд хэрэглэж байгаа түлээниймодыг орлуулж болохуйц асаагч бүхий бүтээгдэхүүний туршилтын ажлыг зохион байгуулж ажиллаж байна.