Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, заавар зөвлөмж өгөх сургалтыг НАОБТГ, Нийслэлийн төвийн 6 дүүрэг, Налайх дүүргийн мэргэжилтнүүд, ТТТ ХХК ний холбогдох ажилтнууд хамтран батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулж байна.
     Уг сургалтын зорилго нь иргэдтэй хамгийн ойр ажилладаг хороо, хэсгийн ахлагч нараар дамжуулан иргэдэд угаарын хийн эрсдэл үүсч байгаа шалтгаан нөхцөл, эрсдэлээс сэргийлэх, зөв галлагааны заавар зөвлөмж, мэдээллийг хүргэхэд оршиж байна.
Өнөөдрийн /2023.04.26/ сургалтад Баянзүрх, Сүхбаатар дүүргийн хороодын гаруй хэсгийн ахлагч, олон нийтийн байцаагч нар хамрагдаж мэдээлэл авч байна.