Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 18 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), РМ2.5, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3) болон цаг уурын үзүүлэлтүүдийг автомат багажаар тодорхойлдог. 2022-2023 оны хүйтний улирал буюу 2022 оны 10-12 сар, 2023 оны 1-4 дүгээр сарын Улаанбаатар хотын агаар дахь бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад PM2.5 тоосонцор 4 мкг/м3 -ээр буюу 6%, PM10 тоосонцор 15 мкг/м3 -ээр буюу 12%-аар, азотын давхар исэл 1 мкг/м3 -ээр буюу 2%-аар, хүхэрлэг хий 9 мкг/м3 -ээр буюу 9%-аар тус тус бага байна.
Бохирдуулах бодисын нэр | Агаарын чанарын стандарт MNS 4585:2016 | Дундаж агууламж, мкг/м3 | |
Хүлцэх агууламж, мкг/м3 | 2021 оны 10-12-р сар, 2022 оны 1-4-р сарын дундаж | 2022 оны 10-12-р сар, 2023 оны 1-4-р сарын дундаж | |
PM2.5 тоосонцор | 50 | 65 | 61 (6%↓) |
PM10 тоосонцор | 100 | 122 | 107 (12%↓) |
Азотын давхар исэл, NO2 | 50 | 51 | 50 (2%↓) |
Хүхэрлэг хий, SO2 | 50 | 100 | 91 (9%↓) |
Өмнөх онтой харьцуулахад:↓бага;↑их;
Улаанбаатар хотын 2023 оны 04 дүгээр сарын хүйтний улирлын агаарын чанарын төлөв байдлыг дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж:http: agaar.mn