Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар нь ”Агаарын бохирдлын эх үүсвэрийн бүртгэл, тооллого явуулж, мэдээллийг шинэчлэх” ажлыг 2022 оны 12 дугаар сарын 15-аас 2023 оны 03 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулж дууслаа.
Уг ажлын хүрээнд Улаанбаатар хотын 9 дүүрэгт 2022-2023 оны байдлаар 3-15квт хүчин чадалтай ахуйн хэрэглээний 162,552 зуух, 16-100 кВт хүчин чадалтай 3,751 зуух, 100 кВт-аас дээш хүчин чадалтай 353 усан халаалтын зуух,Дулааны цахилгаан 6 станцын 4200 кВт-аас дээш хүчин чадалтай 41 зуух,Агаарын бохирдлын хөдөлгөөнт эх үүсвэр нийт 644632тээврийн хэрэгсэл тус тус тоологдож, орчны бохирдлын эх үүсвэр, хаягдлын тооллогын мэдээллийн санг шинэчилсэн.