Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас баталсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний хороо, Экологийн Цагдаагийн алба, Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газартай хамтарсан ажлын хэсэг нийт 50 ААНБ-ын халаалтын зуухны ашиглалт, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгээд байна.
Хяналт шалгалтаар аж, ахуйн нэгж байгууллагуудын үдэгдэл түлшний судалгаа, зуухны бүрэн бүтэн байдал, техникийн нөхцлийн судалгаа, түлш хадгалах сав, үнсний агуулах сав стандартад нийцэж байгаа эсэх дээр хөндлөнгийн хяналт шалгалт хийн холбогдох хуулийн хүрээнд зөвлөмж мэдээлэл хүргүүлэн ажиллаж байна.
Дээрх хяналт шалгалтаар халаалтын зуухны бүрэн бүтэн байдал алдагдсан, түлш болон үнс хадгалах сав, агуулах байгууламжгүй 3 аж, ахуйн нэгж байгууллагад хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах тухай улсын байцаагчийн 2 заалттай албан шаардлага хүргүүллээ.
Хяналт шалгалт үргэлжилж байна.