Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран байгальд ээлтэй технологи үзэсгэлэн худалдааг 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр IC парк олон улсын худалдааны төвд зохион байгууллаа.
Тус үзэсгэлэн худалдаагаар байгаль орчинд ээлтэй, инновацлаг бүтээгдэхүүнийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, айл өрхүүдийн зуухны стандартыг мөрдүүлэх, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэж ажиллалаа. Үзэсгэлэнд байгаль орчинд ээлтэй ногоон технологи, инновац нэвтрүүлсэн хувийн хэвшлийн цахилгаан болон хийн халаалт, агаар цэвэршүүлэгч, дулаалга, ариутгал халдваргүйжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл оролцож бараа бүтээгдэхүүн болон үйл ажиллагааны чиглэлээ танилцуулсан. Мөн үзэсгэлэнгийн үеэр Хаан банк хөнгөлөлттэй нөхцөл бүхий “Ногоон зээл”-ийн үйлчилгээгээ танилцуулж, иргэдэд үйлчилгээ үзүүлсэн.
Байгальд ээлтэй технологи үзэсгэлэн худалдаа зохион байгуулллаа
Хаяг
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байр А блок, 1 давхар