Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, 2023-2024 оны халаалтын улиралд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлшний тээврийн 31 компанийн нэгтгэл болох Монголын сайжруулсан шахмал түлш тээвэрлэгчдийн “Голомт” Төрийн бус байгууллагатай зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж “Хамтран ажиллах санамж бичиг” байгууллаа.
    Санал, солилцох зөвлөлдөх уулзалтаар нийслэлийн гэр хорооллын айл өрхийг 2023-2024 оны халаалтын улиралд сайжруулсан шахмал түлшээр тасралтгүй хангах, нөөц бүрдүүлэх, тээвэрлэлтэд үүсэж болох эрсдэлүүдийг тооцох, түүнийг хэрхэн шийдвэрлэх арга зам, гарц, шийдлийн талаар хэлэлцлээ.