Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газарнь Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх зорилгоор агуулах түрээслэх гэж байгаа тулагуулах түрээслэх хүсэлтэй иргэн аж ахуйн нэгж байгууллагыг урьж байна.
1. Иргэн аж ахуйн нэгж байгууллага нь дараах мэдээллийг ирүүлнэ.
1.1 Түрээсийн агуулах нь Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Налайх дүүрэгт байрлалтай байна.
1.2 Иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь татвар төлөгч байна.
1.3 Түрээслүүлэхээр санал болгож буй агуулахын м2-ын үнэ нь зах зээлийн үнэтэй дүйцэхүйц бодит байна.
1.4 Гэрээний хугацаа нь 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байх ба агуулахад түлш нөөцөлсөн өдрөөс эхлэн борлуулалтад гаргаж дууссанаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцална. Сайжруулсан шахмал түлшийг агуулахад нөөцөлсөн өдрөөс эхлэн түрээсийн төлбөрийг тооцож олгоно. Гэрээний хугацаанд үйл ажиллагааны доголдол гаргаагүй агуулахын гэрээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ээс сунгах боломжтой.
1.5 Талбайн хэмжээ нь 500 м2-аас доошгүй байна.
1.6 Агуулахын харуул хамгаалалтыг камержуулалт болон бусад хэлбэрээршийдвэрлэсэн байна.
1.7 Ачааны машинаар тээвэрлэлт хийхэд орц, гарц саадгүй, хаалганы өндөр нь 4 метр, өргөн нь 3,5 метрээс доошгүй байна.
1.8 Агуулахын хана, шал, хаалга, дээврээс ус нэвтэрдэггүй байх ба агааржуулалтыг шийдсэн байна.
1.9 Агуулахын гадна болон дотор, хана, дээвэр, шал, гэрэлтүүлэг, камержуулалт, агаарын солилцоо хийгддэг цонх, агааржуулалтын систем, галын булангийн фото зургуудыг санал болгож буй агуулахын орчныг оруулан авч ирүүлнэ.
1.10 Агуулахын эзэмшигчтэй гэрээг байгуулах бөгөөд хэрэв итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан гэрээ байгуулахдаа нотлох баримтыг үндэслэн гэрээ байгуулна.
1.11 Агуулах нь стандартын шаардлага хангасан галын булан болон галын дохиолол суурилуулсан байх бөгөөд мэргэжлийн байгууллагын галын аюулгүй байдлын дүгнэлттэй байна.
1.12 Агуулах нь гэрэлтүүлэгтэй байна.
1.13 Агуулахад түлш хүлээн авах, гарах үед нийслэлийн хяналт зохицуулалтын ажилтан болон Таван толгой түлш ХХК-ийн нярав нарын ажиллах нөхцөлийг хангасан ажлын өрөө тасалгаа, зөөврийн сууцыг шийдсэн байна. Ажлын байрны цахилгааныг бүрэн шийдсэн байна.
1.14 Агуулах нь газрын гэрчилгээтэй байх ба үл хөдлөхийн гэрчилгээгүй бол эрх бүхий байгууллагын м2-ын хэмжилт хийсэн тодорхойлолтыг ирүүлнэ.
2.Сонирхсон этгээд холбогдох мэдээллээ 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн17:00 цагаас өмнө Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв (Мишээл салбар, Дүнжингарав салбар, Драгон салбар, Оргил салбар)-үүд болон www.smartoffice.mnхаягаар ирүүлнэ үү.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Наадамчдын зам-1200,
Нийслэлийн Засаг захиргааны Шинэ Хангарди ордон, 1 дүгээр давхар,
Нийслэлийн Агаар, Орчны бохирдолтой тэмцэх газар, 1-5 тоот.
Утас: 11314876