Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 58 дугаар зарлигаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын нийт 34 албан хаагч “Арчлахгүй бол ургахгүй” уриатайгаар хаврын мод тарих арга хэмжээ зохион байгуулан ажиллалаа.
Уг арга хэмжээний хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах "Баянгол цэцэрлэгт хүрээлэн"-д “Улиас” моднуудын үрсэлгээг суулгаж, нөхөн сэргээлтийг хийсэн болно.
Эх орон, байгаль дэлхийгээ хайрлан, ногоон байгууламж нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, иргэн, аж ахуйн нэгж бүрийг ногоон хөгжлийн төлөө гар бие оролцохыг уриалж байна.