Эрхэм зорилго

Газрын зорилго нь агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн байгальд ээлтэй, үр ашигтай хэрэглээг нэмэгдүүлэх болон байгаль орчин, үйлдвэр, технологийн хүрээнд хяналт тавих замаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд оршино.

Тэргүүлэх чиглэл

Газар дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:
  • агаар, орчны бохирдлыг бууруулах аргахэмжээг нийслэлийннутаг дэвсгэртзохионбайгуулах;
    байгальд ээлтэй, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, агаар, орчны бохирдлыг багасгах,бохирдуулагчбодисынхаягдлыг бууруулах;
  • агаарын чанарын улсын хяналт-шинжилгээний сүлжээний нийслэл дэх нэгжийн тасралтгүй ажиллагааг хангах;
  • агаар, орчны чанарын хяналт-шинжилгээний сүлжээг өргөтгөх, шилжүүлэх, өөрчлөн байршуулах талаар санал боловсруулж, төрийн захиргааны төв байгууллагад танилцуулж шийдвэрлүүлэх;
  • агаар, орчны бохирдуулагч эх үүсвэрийн нэгдсэн бүртгэл тооллогыг жил бүр зохион байгуулах;
  • Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлын хэмжилт хийх, судалгаа гаргах, олон нийтийн оролцоо, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх;
  • агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор байгальд ээлтэй, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэхэд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх;
  • байгальд ээлтэй түлш үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн түлшний үйлдвэрлэлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу дэмжих;
  • нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын халаалтын зуухны ашиглалт, түлшний зарцуулалтад хяналт тавих ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;
  • иргэн, аж ахуйг нэгж, байгууллагын хүсэлтийн дагуу орчны агаарын чанар болон агаар бохирдуулах эх үүсвэрийн хаягдал хийг тодорхойлох хэмжилтийн ажлыг холбогдох журмын дагуу зохион байгуулах;
  • агаарын чанарын 7 хоногийн мэдээг нэгтгэн баталгаажуулж, холбогдох байгууллагад хүргүүлэх;
  • агаар, орчны чанарт нөлөөлж болзошгүй үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дотоод орчны агаар, орчны чанарт хэмжилт хийх, үнэлгээ, зөвлөмж өгөх;
  • агаар, орчны бохирдолтой тэмцэх үйл ажиллагаанд олон нийтийн оролцоо, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, эрүүл амьдрах зөв дадлыг төлөвшүүлэх талаар идэвх, санаачилгатай ажилласаниргэн, аж ахуйн нэгж, байгууллагыгурамшуулах;
  • Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлж, агаар, байгаль орчны тухай хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, хэм хэмжээ, шийдвэрийн биелэлтийг хангуулах;
  • хүрээлэн буй орчинд хаягдах хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнд хяналт тавих;
  • бүх төрлийн хатуу түлшний үйлдвэрлэл, савлалт, хадгалалтад төрийн нэрийн өмнөөс хяналт,шалгалт хийх, дүгнэлт гаргах, зөрчлийг арилгуулах;
  • дүрмийн 4.1.14, 4.1.15, 4.1.16 дахь заалттай холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд хуульд заасан журмын дагуу торгууль ногдуулах, акт тавих, албан шаардлага, мэдэгдэл, зөвлөмж хүргүүлэх, зөрчлийн хэрэг үүссэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох;

Байгууллагын товч түүх

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар нь анх “Агаарын чанарын алба” нэртэйгээр  2006 оны 10 дугаар сард Нийслэлийн Засаг даргын 444 дүгээр  захирамжаар Нийслэлийн Байгаль хамгаалах газрын дэргэд 7 хүний бүрэлдэхүүнтэй  байгуулагдсан. Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 23-ны 68-р тогтоол, Нийслэлийн Засаг даргын 14-р захирамжаар  16 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаад, 2013 оны 1 дүгээр сарын 22-нд Нийслэлийн Засаг даргын А/75 дугаар тогтоолоор 3 хэлтэс бүхий 26 хүний бүрэлдэхүүнтэй болж өргөжин үйл ажиллагаагаа явуулж байгаад Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 28-ны 8 дугаар тогтоолоор 3 хэлтэс бүхий 20 хүний бүрэлдэхүүнтэй “Агаарын бохирдлыг бууруулах газар”, Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний 100 дугаар тогтоолоор "Агаарын бохирдолтой тэмцэх газар", Нийслэлийн Засаг даргын 2021 оны 1059 дүгээр захирамжаар "Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар" болон өргөжин 3 хэлтэс бүхий 38 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1649 дүгээр захирамжаар 4 хэлтэс бүхий 47 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Бүтэц зохион байгуулалт

  • Газар нь хариуцсан чиг үүргийн хүрээнд гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж ажиллах бөгөөд гүйцэтгэлийн төлөвлөгөөг Нийслэлийн Засаг дарга, чиг үүргийн удирдлагын саналыг тусган батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулан, хяналт тавьж ажиллана.
  • Газар нь Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар болон төрийн захиргааны төв байгууллагатай Нийслэлийн Засаг даргаар дамжуулан харилцана.
  • Газар нь хууль тогтоомж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Засаг даргын захирамж, үүрэг, даалгавар, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үйл ажиллагааны явц, үр дүнг тогтоосон хугацаанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тайлагнан доорх бүтэц, зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэн ажиллана.
1. Захиргаа санхүүгийн хэлтэс: Байгууллагын дотоод зохион байгуулалт, стратеги төлөвлөлт, бодлогын удирдлагаар хангах, нэгжүүдийн үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнг тооцох, төсвийн захирагчтай хэлтэс, төрийн захиргааны албан хаагчдын байгуулах үр дүнгийн гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах, шийдвэр гаргуулах, иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлтийн шийдвэрлэлтийг хангуулах, дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.
2. Бодлогын хэрэгжилтийн хэлтэс: Иргэдийн ая тухтай, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор агаар бохирдуулагч эх үүсвэрийн талаар судалгаа, шинжилгээ хийх, сөрөг нөлөөллийг бууруулах, эрчим хүч, дулаан хангамжийн талаар шинээр нэвтрүүлж буй дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хийн болон шингэрүүлсэн, боловсруулсан түлшний чанар, стандартыг мөрдүүлэх, тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.
3. Агаарын чанарын хэмжилт, зохион байгуулалтын хэлтэс: Суурин болон хөдөлгөөнт станц, хөдөлгөөнт эх үүсвэр, үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэгцээ зэрэг бүх төрлийн агаар бохирдуулах эх үүсвэрт хэмжилт хийж, тархалтын загварчлал хийх ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.
4. Хяналт, шалгалтын хэлтэс: - Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлж агаар, байгаль орчны тухай багц хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, хэм хэмжээний акт, шийдвэрийн биелэлтийг хангуулах.
- Хүрээлэн буй орчинд хаягдах хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ, бүх төрлийн хатуу түлшний үйлдвэрлэл, савлалт, хадгалалтад төрийн нэрийн өмнөөс хяналт, шалгалт хийх, дүгнэлт гаргах, зөрчлийг арилгуулах ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.