Тус хэмжилтийн зорилго нь орчны агаарын чанар хэмжих суурин харуулаар хэмжих боломжгүй гэр хорооллын өндөрлөг 12 цэгт орчны агаарын чанар хэмжих AQMS-9000 явуулын станцаар PM10 болон PM2.5 тоосонцор, SO2 /Хүхрийн давхар исэл/, NO2 /Азотын давхар исэл/, CO /Нүүрстөрөгчийн дутуу исэл/ үзүүлэлтүүдээр хэмжилт хийж, дата мэдээлэл цуглуулах, мэдээллийн сан бүрдүүлэх зорилготой юм.
Хэмжилтийг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 30-ны хооронд хийх бөгөөд хэмжилтээр гарсан үр дүнг боловсруулж холбогдох байгууллага болон иргэд, олон нийтэд мэдээлнэ.