Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 15 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), РМ2.5, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3) болон цаг уурын үзүүлэлтүүдийг автомат багажаар болон химийн аргаар тодорхойлж байна.
2017-2018 оны хүйтний улирал буюу 2017 оны 10-12 дугаар сар, 2018 оны 1-4 дүгээр сарын Улаанбаатар хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад PM10 тоосонцор 6мкг/м3-ээр буюу 4%-аар, PM2.5 тоосонцор 12мкг/м3-ээр буюу 10%-аар, хүхэрлэг хий 11мкг/м3-ээр буюу 25%-аар, азотын давхар исэл 3мкг/м3-ээр буюу 6%-аар тус тус бага байлаа.
Бохирдуулах бодисын нэр | Агаарын чанарын стандарт MNS 4585:2016 | Дундаж агууламж, мкг/м3 | |
Хүлцэх агууламж, мкг/м3 | 2016 оны 10-12-р сар, 2017 оны 1-4-р сарын дундаж | 2017 оны 10-12-р сар, 2018 оны 1-4-р сарын дундаж | |
PM10 тоосонцор | 100 | 162 | 156↓ |
PM2.5 тоосонцор | 50 | 122 | 110↓ |
Хүхэрлэг хий, SO2 | 50 | 44 | 33↓ |
Азотын давхар исэл, NO2 | 50 | 48 | 45↓ |
Улаанбаатар хотын хүйтний улирлын гол бохирдуулах бодис тус бүрийн агууламжийг дараах хэсэгт харуулав.
РМ10 тоосонцор
Зураг 1. Хүйтний улирлын PM10 тоосонцрын дундаж агууламж, 2011-2018 он
2017 оны 10-12, 2018 оны 1-4 дүгээр сарын агаар дахь PM10 тоосонцрын дундаж агууламжийг 2011-2012 оны мөн үетэй харьцуулахад 59%, 2012-2013, 2013-2014 онтой харьцуулахад тус бүр 39%, 2014-2015 онтой харьцуулахад 18%, 2016-2017 онтой харьцуулахад 4%-иар тус тус бага байна.
Харин хүйтний улирлын дундаж агууламжийг Агаарын чанарын стандарт дахь Хүлцэх агууламж /цаашид АЧС дахь ХА гэх/-тай харьцуулахад 2011-2012 онд 3.8 дахин, 2012-2013, 2013-2014 онд 2.6 дахин, 2014-2015 онд 1.9 дахин, 2015-2016 онд 1.5 дахин, 2016-2017, 2017-2018 онд 1.6 дахин их байна (Зураг 1).
Зураг 2. Хүйтний улирлын PM10 тоосонцрын сарын дундаж агууламж, 2015-2018 он
Энэ жилийн хүйтний улирлын PM10 тоосонцрын хамгийн их агууламж 1 дүгээр сард ажиглагдсан бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын дундаж агууламжийг 2017 оны мөн үетэй харьцуулахад 4мкг/м3-ээр буюу 2%-иар бага, АЧС дахь ХА-тай харьцуулахад 2.2 дахин их байна (Зураг 2).
РМ2.5 тоосонцор
Зураг 3. Хүйтний улирлын PM2.5 тоосонцрын дундаж агууламж, 2011-2018 он
2017 оны 10-12, 2018 оны 1-4 дүгээр сарын агаар дахь PM2.5 тоосонцрын дундаж агууламж 2011-2012 оны мөн үеэс 23%, 2012-2013 оноос 15%, 2016-2017 оноос 10%-иар тус тус бага, 2013-2014 оноос 8%, 2014-2015 оноос 28%, 2015-2016 оноос 13%-иар их байна.
Хүйтний улирлын дундаж агууламжийг АЧС дахь ХА-тай харьцуулахад 2011-2012 онд 2.8 дахин, 2012-2013 онд 2.6 дахин, 2013-2014 онд 2 дахин, 2014-2015 онд 1.7 дахин, 2015-2016 онд 1.9 дахин, 2016-2017 онд 2.4 дахин, 2017-2018 онд 2.2 дахин их байна (Зураг 3).
Зураг 4. Хүйтний улирлын PM2.5 тоосонцрын сарын дундаж агууламж, 2015-2018 он
Агаар дахь PM2.5 тоосонцрын сарын дундаж хамгийн их агууламж 2018 оны 1 дүгээр сард ажиглагдаж 2017 оны мөн үетэй харьцуулахад 4мкг/м3-ээр буюу 2%-иар бага, АЧС дахь ХА-тай харьцуулахад 3.9 дахин их байна (Зураг 4).
Хүхэрлэг хий (SO2)
Зураг 5. Хүйтний улирлын хүхэрлэг хийн дундаж агууламж, 2011-2018 он
2017 оны 10-12, 2018 оны 1-4 дүгээр сарын хүхэрлэг хийн дундаж агууламжийг 2011-2012 онтой харьцуулахад 39%, 2012-2013 онтой харьцуулахад 18%, 2015-2016 онтой харьцуулахад 38%, 2016-2017 онтой харьцуулахад 25%-иар тус тус бага бол 2013-2014, 2014-2015 оны мөн үетэй харьцуулахад 3%-иар их байна.
Хүйтний улирлын дундаж агууламжийг АЧС дахь ХА-тай харьцуулахад 2011-2012, 2015-2016 онд 1.1 дахин их байна (Зураг 5).
Зураг 6. Хүйтний улирлын хүхэрлэг хийн сарын дундаж агууламж, 2015-2018 он
Агаар дахь хүхэрлэг хийн хамгийн их агууламж 1 дүгээр сард ажиглагдсан бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын дундаж агууламжийг 2017 оны мөн үетэй харьцуулахад 18мкг/м3-ээр буюу 23%-иар бага, АЧС дахь ХА-тай харьцуулахад 1.2 дахин их байна (Зураг 6).
Азотын давхар исэл (NO2)
Зураг 7. Азотын давхар ислийн хүйтний улирлын дундаж агууламж, 2011-2018 он
2017 оны 10-12, 2018 оны 1-4 дүгээр сарын азотын давхар ислийн дундаж агууламжийг 2011-2012 оны мөн үетэй харьцуулахад 18%, 2012-2013 онтой харьцуулахад 35%, 2013-2014 онтой харьцуулахад 12%, 2016-2017 онтой харьцуулахад 6%-иар тус тус бага, 2014-2015 онтой харьцуулахад 2%, 2015-2016 онтой харьцуулахад 10%-иар их байна.
Хүйтний улирлын дундаж агууламжийг АЧС дахь ХА-тай харьцуулахад 2011-2012 онд 1.4 дахин, 2012-2013 онд 1.1 дахин их байна (Зураг 7).
Зураг 8. Хүйтний улирлын азотын давхар ислийн сарын дундаж агууламж, 2015-2018 он
Энэ жилийн хүйтний улирлын азотын давхар ислийн хамгийн их агууламж 2018 оны 1 дүгээр сард ажиглагдаж, 2017 оны мөн үетэй харьцуулахад 10мкг/м3-ээр буюу 16%-иар бага, АЧС дахь ХА-тай харьцуулахад 1.1 дахин их байна (Зураг 8).