Дүгнэлт
Хэмжилт хийх үеийн цаг агаар тогтуун цастай, гадна температур цельсийн -7 хэм байсан ба хэмжилт хийсэн 3 цэгт РМ10 тоос БЗД-ийн 2-р хороо /КТМС/-ийн орчимд 2009 оны тухайн үеийн хэмжилттэй харьцуулахад 21 дахин бага, стандарттай харьцуулахад стандартын түвшинд, ЧД-ын 10-р хороо /Дэнжийн 1000/-ийн орчинд 2009 оны хэмжилттэй харьцуулахад 6 дахин бага, стандарттай харьцуулахад стандартын түвшинд, СБД-ийн 12-р хороо /32-н тойрог/ орчимд 2009 оны хэмжилттэй харьцуулахад 2,6 дахин бага, стандартын түвшинд, СО угаарын агууламж БЗД-ын 2-р хороо /КТМС/-ийн орчимд 2009 оны тухайн үеийн хэмжилттэй харьцуулахад 4,3 дахин бага, стандарттай харьцуулахад 8,3 дахин бага, ЧД-ийн 10-р хороо /Дэнжийн 1000/-ийн орчимд 2009 оны хэмжилттэй харьцуулахад 1,4 дахин бага, стандарттай харьцуулахад 4,3 дахин бага, СБД-ийн 12-р хороо /32-н тойрог/ орчимд 2009 оны хэмжилттэй харьцуулахад 3,4 дахин бага, стандарттай харьцуулахад 3,7 дахин бага, SO2- хүхэрлэг хийн агууламж БЗД-ийн 2-р хороо /КТМС/-ийн орчимд 2009 оны тухайн үеийн хэмжилттэй харьцуулахад 11,6 дахин бага, стандартын түвшинд, ЧД-н 10-р хороо /Дэнжийн 1000/-ийн орчимд 2009 оны хэмжилттэй харьцуулахад 1,2 дахин бага, стандарттай харьцуулахад 3,25 дахин бага, СБД-н 12-р хороо /32-н тойрог/ орчимд 2009 оны хэмжилттэй харьцуулахад 3,7 дахин бага, стандарттай харьцуулахад 2,85 дахин бага, NO азотын хийн агууламж, БЗД-ийн 2-р хороо /КТМС/-ийн орчимд 2009 оны хэмжилттэй харьцуулахад 8,5 дахин бага, стандарттай харьцуулахад 3,3 дахин бага, ЧД-ийн 10-р хороо /Дэнжийн 1000/-ийн орчимд 2009 оны хэмжилттэй харьцуулахад 2,4 дахин бага,стандарттай харьцуулахад 1,6 дахин бага, СБД-ийн 12-р хороо /32-н тойрог/ 2009 оны хэмжилттэй харьцуулахад 3,76 дахин бага, стандарттай харьцуулахад 1,6 дахин бага байна.

Хэмжилтийг хийж дүнг боловсруулсан: 
 
Нийслэлийн агаарын чанарын албаны              
хяналтын сүлжээ, хэмжилт хариуцсан мэргэжилтэн                       Г.Даваажаргал
Нийслэлийн агаарын чанарын албаны
Суурин харуул хариуцсан мэргэжилтэн                                           М. Отгонбаяр
Хянасан: Нийслэлийн Агаарын чанарын албаны дарга                  Д.Мөнхцог