Хэмжилтийн зорилго
Өвлийн халаалтын улиралд өглөө болон оройн цагаар автомашины хөдөлгөөний эрчим багасаж гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа ихэсдэгтэй холбоотойгоор агаарын бохирдол огцом ихсэж иргэдийн зүгээс байнга шүүмжлэл, гомдол ирдэг билээ.
Орчны агаарт тасралтгүй байнгын хэмжилт хийдэг суурин харуулуудын 1 өдрийн буюу 24 цагийн (8 цагийн) дундаж агууламжууд нь агаарын бохирдол огцом ихэсдэг өглөөний болон оройны байдлыг өдрийн бохирдол багатай үеийн дүнтэй дундажлаж илэрхийлдэг тул агаарын бохирдол оргил үедээ ямар хэмжээтэй байдаг, энэ нь иргэдийн эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэх төвшинд байна вэ? гэдгийг бодитоор тогтооход энэхүү хэмжилтийн зорилго оршино.
Хэмжилтэнд хэрэглэсэн тоног төхөөрөмж
AQMS-9000 явуулын хэмжилтийн станц
Хэмжилтийг хийсэн аргачлал
- Хэмжилт хийсэн хугацаа:
- Өглөөний 08:00-11:00
- Оройны 20:00-23:00
(Агаарын бохирдол огцом ихэсдэг үеийг сонгож авсан болно)
- Хэмжилт хийж буй тухайн дүүргийн нутаг дэвсгэрт AQMS-9000 явуулын хэмжилтийн машины хөдөлгүүрийн тахир голын нам эргэлтийн үед 7-8 км/цаг хурдтайгаар зогсолтгүй зорчиж 3 цагийн турш тасралтгүй байдлаар хэмжилтийг хийлээ.
- Хэмжилт хийх замын маршрутыг тухайн дүүрэг, хороодуудын ЭАБИ (эрүүл аюулгүй байдлыг индекс) болон зураглалуудыг урьдчилан судлаж аль болох автомашины хөдөлгөөн ихтэй, гэр хороолол ихээр төвлөрсөн хэсгүүдийг хамруулах байдлаар сонгосон болно.
- Хэмжилт хийсэн замын маршрутыг тайланд хавсаргав.
Хэмжилтийн дүнг боловсруулсан аргачлал
- Өглөө болон оройн цагаар,3 цагийн хугацаатай хийсэн хэмжилтийн дундаж утгуудыг ашиглаж агаар бохирдуулагч үзүүлэлт тус бүр дээр АЧИ (агаарын чанарын индекс) -ийг тооцоолж дүүрэг тус бүрээр үзүүллээ.
- Тухайн хэмжилт нь богино хугацааны хэмжилт учраас хэмжилтийн дундаж агууламжийг нь стандарт утгатай харьцуулаагүй болно.
- Агаарын чанарын индексийн өнгөөр ялгасан тэмдэглэгээний тайлбарыг хавсаргав.
Хэмжилтийн дүнг хүснэгт №1-д, бохирдлын хэмжээг дүүргүүдээр харьцуулсан байдлыг график 1-д тус тус үзүүллээ.
Хүснэгт №1
1. Тухайн орчны агаарын чанарын түвшинг хамгийн муу үзүүлэлттэй байгаа бохирдуулагч бодисын үзүүлэлтээр илэрхийлдэг тул хэмжилт хийсэн хугацаанд бүх дүүргүүдийн хувьд PM2.5 ба PM10 тоосонцруудын агууламжаас хамааран Агаарын чанарын түвшин нь “Аюултай нөлөө үзүүлэх” буюу түгшүүрийн нөхцөл үүссэнийг илэрхийлж байгаа бөгөөд нийслэлийн нийт иргэд агаарын бохирдолд өртөх эрсдэлтэй.
2. Дүүргүүдийн хэмжээнд хийгдсэн дээрх хэмжилтүүд нь цаг хугацааны хувьд давхцаж нэгэн зэрэг хийгдээгүй, өдөр дараалсан хэмжилтүүд боловч дүүргүүдийн агаарын бохирдлын хэмжээг (оройны хэмжилтээр) бохирдуулагч бодисуудын массын агууламжуудын нийлбэр байдлаар тоймчлон жагсаавал:
Дүүргүүд | 1 м3агаарт агуулагдах бохирдуулагч бодисуудын массын дундаж агууламжийн нийлбэр, мг/м3 (CO+NO2+SO2+PM2.5+PM10) | |
I | Сүхбаатар | 11.7 |
II | Чингэлтэй | 10.42 |
III | Сонгинохайрхан | 10.3 |
IV | Баянгол | 6.83 |
V | Баянзүрх | 5.55 |
VI | Хан-Уул дүүрэг | 2.96 |
Агаарын чанарын индекс