Хэмжилтэнд болон шалгалтаар хамт явсан бүрэлдэхүүн:
• Нийслэлийн Агаарын чанарын албаны Хяналт, үнэлгээний хэлтсийн суурин эх үүсвэрийн хэмжилт хариуцсан мэргэжилтэн Г.Даваажаргал
• Нийслэлийн Агаарын чанарын албаны Хяналт, үнэлгээний хэлтсийн хөдөлгөөнт эх үүсвэрийн хэмжилт хариуцсан мэргэжилтэн О.Алтангэрэл
• СХД-ийн Дэд бүтэц тохижилтийн хэлтсийн орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн Д.Хандбадам
• СХД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны байцаагч М.Мөнгөнчимэг
Шалгалтын үеэр Нарангийн энгэрийн зүүн талд байрлах уулын аманд дээврийн хар цаас шатааж битум гарган авч тээвэрлэлт хийж байсан HYANDAI porter 2 маркын тээврийн хэрэгслийг саатуулж машины бичиг баримт, жолооны үнэмлэхийг байгаль орчны байцаагч М.Мөнгөнчимэг хураан авсан болно.
Түүнээс гадна хар цаас шатааж битум гарган авах нь орчны агаарын чанарт хэрхэн сөргөөр нөлөөлж буй байдлыг AQMS-9000 хөдөлгөөнт хэмжилтийн станцын тусламжтайгаар тодорхойлсон дүнг доорхи хүснэгтэд үзүүлэв.
Хүснэгт №1
Хэмжилтийн үзүүлэлтүүд СО-угаарын хий, (стандарт утга 10 мг/м3) NO2-Азотын давхар исэл, (стандарт утга 0,04 мг/м3 ) SO2-Хүхэрлэг хий, ( стандарт утга 0,02 мг/м3) РМ10 том ширхэглэлт тоосонцор, (стандарт утга 0,1мг/м3 ) РМ2.5 нарийн ширхэглэлт тоосонцор, (стандарт утга 0,05 мг/м3 )
Хэмжилтийн утгууд 75,212 5,214 5,321 Хамгийн бага утга 32,35 Хамгийн бага утга 23,26
64,324 5,214 5,144
62,512 2,014 2,379 Хамгийн их утга 136,28 Хамгийн их утга 114,22
81,246 3,251 3,254
55,141 3,257 4,264 Дундаж утга 70,72 Дундаж утга 50,36
64,353 4,261 3,254
Дундаж агууламж 67,131 3,861 3,936 70,72 50,36
Агаарын чанарын индекс 671.31 9652 19680 70720 100720

Хэмжилтийн үзүүлэлтүүд

СО-угаарын хий, (стандарт утга 10 мг/м3)

NO2-Азотын давхар исэл, (стандарт утга 0,04 мг/м3 )

SO2-Хүхэрлэг хий, ( стандарт утга 0,02  мг/м3)

РМ10 том ширхэглэлт тоосонцор, (стандарт утга 0,1мг/м3 )

РМ2.5 нарийн ширхэглэлт тоосонцор, (стандарт утга 0,05 мг/м3 )

Хэмжилтийн утгууд

75,212

5,214

5,321

Хамгийн бага утга

32,35

Хамгийн бага утга

23,26

64,324

5,214

5,144

62,512

2,014

2,379

Хамгийн их утга

136,28

Хамгийн их утга

114,22

81,246

3,251

3,254

55,141

3,257

4,264

Дундаж утга

70,72

Дундаж утга

50,36

64,353

4,261

3,254

Дундаж агууламж

67,131

3,861

3,936

70,72

50,36

Агаарын чанарын индекс

671.31

9652

19680

70720

100720

• Хэмжилтийг 5 минутын давтамжтайгаар 30 минут хийлээ.
• Агаарын чанарын индексний өнгөний тайлбарыг дараахи хүснэгтээс үзнэ үү.

Агаарын чанарын индексийн үнэлгээ

Агаарын чанарын түвшин

Өнгө

Эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл

0-50

Агаарын чанар сайн, сөрөг нөлөөг үзүүлэхгүй.

НОГООН

Агаарын чанар стандартын шаардлагыг хангаж байгаа ба агаарын бохирдол нь маш ибага, эсвэл ямар ч эрсдэлгүй байна.

51-100

Агаарын чанар дунд зэрэг (Дунд зэргийн нөлөөг үзүүлэх)

ШАР

Хүлээн зөвшөөрөгдөх боломжтой, гэвч зарим бохирдуулагч цөөн хүмүүсийн эрүүл мэндэд дунд зэргийн нөлөө үзүүлнэ. Жишээ нь: хэт мэдрэмтгий хүмүүс озоны нөлөөлөлд өртдөг.

101-150

Мэдрэмтгий бүлгийнхэнд сөрөг нөлөөг үзүүлэх

УЛБАР ШАР

Мэдрэмтгий хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөг үзүүлж болно. Жишээ нь: уушигны өвчтэй хүмүүс озоны нөлөөлөлд, уушигны ба зүрхний өвчтэй хүмүүс тоос, тоосонцрын нөлөөлөлд илүү өртөмтгий байдаг.

151-200

Сөрөг нөлөөг үзүүлэх

УЛААН

Хүн бүрд эрүүл мэндийн ямар нэг өөрчлөлт илэрч болно. Мэдрэмтгий хүмүүсийн хувьд эрүүл мэндэд нь илүү хүнд өөрчлөлтүүд илэрч болно.

201-300

Өндөр түвшинд сөрөг нөлөөг үзүүлэх

ХҮРЭН ЯГААН

Хүн бүр агаарын бохирдлын сөрөг нөлөөлөлд өртөнө.

301-500

Аюултай нөлөө үзүүлэх

ХҮРЭН

Түгшүүрийн нөхцөл ба нийт хүн ам агаарын бохирдолд өртөх эрсдэлтэй.