Үйлчилгээний чиглэл: Үйлдвэр, хөдөө аж ахуй, байгаль орчин
Тайлбар: Авто тээврийн хэрэгслээс гарах бохирдлыг бууруулах зориулалттай тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг хэрэглэж гарах үр дүнг тодорхойлох ажил. Туршилтанд хамруулах бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмжийг холбогдох бичиг баримтын хамт Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газарт өгнө.
Эрх зүйн зохицуулалт: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын А/342 дугаар тушаал. Агаарын чанарын мэдээлэл гаргах журам, Агаарын чанарын хяналт шинжилгээний ажлын үйлчилгээний хураамжын хэмжээ тогтоох тухай
Бүрдүүлэх материал:
1. Иргэн бол өргөдөл, Аж ахуйн нэгж, байгууллага бол албан хүсэлт
2. Туршилтанд хамруулах бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмжийг холбогдох бичиг баримтын хамт
Үйлчилгээний хураамж:
Бензин хөдөлгүүртэй - 10000
Дизель хөдөлгүүртэй - 10000
Дүгнэлт гаргах - 30000
Шийдвэрлэх хугацаа /Эрх зүйн актад тусгагдсан/: 30 хоног
Төлбөрийн нэмэлт тайлбар: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А-342 тушаалын хавсралтын дагуу төлбөр авна. Энд дарж үзнэ үү.