Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/861 дугаар захирамжаар Нийслэлд “Автомашингүй өдөр”- ийг зохион байгуулах зорилгоор 2018 оны 09 дугаар сарын 22- ний өдрийн 08:00-18:00 цагийн хооронд автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаах болсонтой холбогдуулан зам хаасан үед Баруун 4н-н зам, МУИС, Зүүн 4-н зам, Ялалтын талбайн орчмын агаарын бохирдлыг, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнт үетэй харьцуулсан хэмжилтийг хийлээ. Хэмжилтийн дүнг харьцуулан харахад авто замын хөдөлгөөн хаасан үед агаарын бохирдлын хэмжээ (NO2, SO2, PM2.5) 3-6 дахин бага байсан.
Доорх графикаас харахад авто машинаас голчлон ялгадаг NO2-азотын давхар ислийн хувьд авто машингүй өдөр энгийн өдрийнхээс3.3- 6 дахин бага байна.
Хэмжилтээр тодорхойлогдсон SO2-хүхэрлэг хийн агууламжийг доорхи графикт үзүүллээ. Хүхрийн давхар ислийн хувьд авто машингүй өдөр энгийн үеийнхээс 3 дахин бага байв.
Нарийн ширхэглэгт тоосонцрын агууламжийг доорх графикт үзүүллээ. PM2.5 -н хувьд авто машингүй өдөр энгийн үеийнхээс 3-4.6 дахин бага байв.
Хэмжилт хийсэн газрууд.Хэмжилтээр тодорхойлогдсон SO2-хүхэрлэг хийн агууламжийг доорхи графикт үзүүллээ. Хүхрийн давхар ислийн хувьд авто машингүй өдөр энгийн үеийнхээс 3 дахин бага байв.
Нарийн ширхэглэгт тоосонцрын агууламжийг доорх графикт үзүүллээ. PM2.5 -н хувьд авто машингүй өдөр энгийн үеийнхээс 3-4.6 дахин бага байв.