2018 оны 12 дугаар сарын 21
Нэг. Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго
Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн явц, үр дүнг 2018 оны жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ хийж, зорилтыг хүрэх түвшинтэй нь харьцуулан, хэрэгжилтийн түвшинг тогтоох, үр дүнг үнэлэх, зөвлөмж, дүгнэлт гаргах, газрын удирдлагыг бодит мэдээллээр хангах, цаашид төлөвлөсөн зорилтыг бүрэн биелүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.
Хоёр. Хяналт-шинжилгээ, үнэлгээний арга зүй.
Улсын Их Хурлын тогтоол, УИХ-ын байнгын хорооны тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын тогтоол, Засгийн Газрын хуралдааны тэмдэглэл, Засгийн газрын албан даалгавар, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын даргын тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол зэрэг Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газарт хамааралтай шийдвэр, зүйл заалтыг хяналтад авч, эдгээрийн 2018 оны жилийн эцсийн байдлаар ирүүлсэн биелэлтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийв.
Хяналт-шинжилгээ, үнэлгээг хийхдээ Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан, “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам” болон Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/335 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам”-ыг удирдлага болгов.
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас ирүүлсэн шийдвэр заалтыг 2017 оны 89-р тогтоолоор батлагдсан журмын 6-р хавсралтын дагуу хэрэгжилтийг гаргав.
Гурав. Хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүн.
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын Хяналт Шинжилгээ, үнэлгээний хэлтсээс нийт 21 шийдвэрийн 99 зүйл, заалтыг ирүүлснээс тус газрын үйл ажиллагаатай хамааралгүй нийт 5 зүйл, заалтыг хяналтаас хасуулах саналтай байна.
2018 оны жилийн эцсийн үнэлгээг нийт 21 шийдвэрийн 94 зүйл, заалтыг дээр дурьдсан агуулгаар ангилж хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн ба хэрэгжилт 97.4 хувийн биелэлттэй байна.
ХЭРЭГЖИЛТЭД ХИЙСЭН ҮНЭЛГЭЭ
/2018 оны жилийн эцэс/
Хүснэгт 1
Нийт | УИХ-ын тогтоол | УИХ-ын байнгын хорооны тогтоол | Ерөнхийлөгчийн зарлиг | ҮАБЗ-ийн зөвлөмж, тэмдэглэл | Засгийн газрын тогтоол | Засгийн газрын хуралдааны тэмдэглэл | Засгийн газрын албан даалгавар | Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын даргын тушаал | НИТХ-ын тогтоол | НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол | ||
Хяналтанд авсан нийт шийдвэрийн тоо | 21 | 1 | 1 | 1 | 1 | 6 | 8 | 1 | 1 | 1 | 1 | |
Нийт зүйл заалтын тоо | 99 | 1 | 14 | 2 | 5 | 33 | 14 | 11 | 13 | 1 | 5 | |
Хяналтад авсан нийт зүйл, заалтын тоо | 94 | 1 | 12 | 2 | 4 | 33 | 13 | 11 | 12 | 1 | 5 | |
Бүрэн хэрэгжсэн | 100% | 86 | 1 | 11 | 2 | 4 | 29 | 12 | 11 | 12 | 1 | 3 |
Хэрэгжих шатанд | 70% | 8 | - | 1 | - | - | 4 | 1 | - | - | - | 2 |
Хэрэгжилт хангалтгүй | 30% | 0 | - | - | - | - | - | - | - | - | - | - |
Хэрэгжээгүй | 0% | 0 | - | - | - | - | - | - | - | - | - | - |
Хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй /Үнэлэх боломжгүй/ | 0 | |||||||||||
Дүгнэгдээгүй | 5 | - | 2 | - | 1 | - | 1 | - | 1 | - | - | |
Биелэлтийн дундаж | 97.4% |
Тайлбар: Нийт ирсэн 99 зүйл заалтын 5 нь тус газрын үйл ажиллагааны чиг үүрэгт хамааралгүй учир дүгнэгдээгүй болно.
Дөрөв. Дүгнэлт.
1. Газрын холбогдох хэлтсүүдээс хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх талаар үр дүнтэй ажлууд хийж байгаа боловч биелэлтийг тогтоосон хугацаанд гаргаж ирүүлэх, ажлын гол үр дүнг товч тодорхой, баримт нотолгоонд суурилсан байдлаар тайлагнах шаардлагатай байна.
2. Газрын чиг үүрэг болон хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай хамааралгүй нийт 5 заалт байна.
Тав. Зөвлөмж, санал.
Цаашид холбогдох хэлтсүүдийн мэргэжилтнүүд баримт бичиг боловсруулах ур чадвараа сайжруулж, ирүүлж буй тайлангийн чанарт анхаарах, мэргэжилтний боловсруулсан тайлан, мэдээллийг харьяалах хэлтсийн дарга нар сайтар хянаж, арга зүйн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтэд хийсэн үнэлгээний мэдээг хавсаргав.
Тус газрын үйл ажиллагаанд хамааралгүй заалтуудыг хяналтаас хасуулах саналыг өмнөх жилийн биелэлтийн мэдээ тайланд хүргүүлж байсан ч дахин ирж байгаа тул анхаарч хасч өгнө үү.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар