Монгол улсын засгийн газар болон Улаанбаатар хот ч агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэх зорилгоор агаар бохирдуулагч бодисын үндэсний стандартыг боловсруулах, агаарын бохирдлын бодлого зохицуулалтын мэргэжлийн салбарыг байгуулах зэрэг арга хэмжээг авч явуулж байна.
Гэсэн хэдий ч эдгээр байгууллагууд агаарын бохирдолтой тэмцэх засаг захиргааны тогтолцооны хувьд мэдлэг, туршлага багатайн дээр агаарын бохирдлын хяналт шинжилгээ, ялгарлын журамлал зэрэг ажил үүрэг нь Нийслэлийн агаарын чанарын алба, УАЧА ба МХЕГ зэрэг олон тооны байгууллагуудад хуваагдсан байдаг тул хараахан үр дүнтэй зохион байгуулалтанд орж чадаагүй гэж хэлж болно.
ЖАЙКА Техник хамтын ажиллагааны төслийн агуулга
ЖАЙКА-ын техник хамтын ажиллагааны төсөл ”Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чадавхийг бэхжүүлэх төсөл” нь 2010 оны 3 сараас 2012 оны 12 сар хүртэл гэсэн төлөвлөгөөтэйгээр хэрэгжиж байна.
Агаарын бохирдлыг бууруулах засаг захиргааны бүтэц тогтолцоо нь цэгцрээгүй байгаа өнөөгийн бодит байдал дээр тулгуурлан, энэхүү төслөөр Улаанбаатар хот болон холбогдох байгууллагын хүний нөөцийг хөгжүүлж, агаарын бохирдлыг бууруулах чадавхийг бэхжүүлэх зорилго тавиад байна. Захиргааны чадавхийг бэхжүүлснээр агаарын бохирдлыг бодитоор бууруулж, цаашид бохирдуулагч бодисын ялгаралыг ч багасгах боломжтой гэж үзэж байна.
Төсөл хэрэгжүүлэгч
Уг төслийн гол хэрэгжүүлэгч нь Монгол талын байгууллага бөгөөд ЖАЙКА нь техник технологийн тусламж үзүүлнэ. ЖАЙКА-аас агаарын бохирдлыг бууруулах бодлого, хаягдал хийн хэмжилт, суурин ба хөдөлгөөнт эх үүсвэрийн тооллого, тархацын загварчлал, зуухны техник технологи, эрчим хүч хэмнэх технологи зэрэг салбаруудаар 14 япон зөвлөх мэргэжилтнийг илгээх ба тэд Монгол талын хамтрагч байгууллагад мэргэжлийн арга технологийг дамжуулна.
Нийслэлийн чанарын алба нь Монгол талын гол хамтрагч бөгөөд бусад холбогдох байгууллага болох ЭБЭХЯ, БОАЖЯ, УАЧА, МХЕГ нь төсөлд хамтран оролцож байна.
Төслийн бодит үйл ажиллагаа
Төсөл нь доорхи 5 үйл ажиллагаанаас бүрднэ.
- Үйл ажиллагаа 1: Агаар бохирдуулагч бодисын эх үүсвэрийн бүртгэлийг бий болгох, тархалтын загвар , агаар орчны нөлөөлөлд үнэлгээ хийх.
- Үйл ажиллагаа 2: ДЦС, УХЗ зэрэг зуухны хаягдал хийн хэмжилтийн арга технологийг дамжуулах (ахуйн хэрэглээний зарим зуухны утааны хэмжилт)
- Үйл ажиллагаа 3: Бохирдлын эх үүсвэрт хандах удирдлага хяналтын тогтолцоог бэхжүүлэхийн тулд зуухны бүртгэлийн системийг бий болгох
- Үйл ажиллагаа 4: ДЦС, УХЗ зэрэг зуухны эрчим хүчний хэмнэлтэнд оношилгоо хийх, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний талаар саналаа гаргах
- Үйл ажиллагаа 5: Бусад хандивлагч байгууллага болон Монгол талын хэрэгжүүлж буй агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрт тодорхой хувь нэмэр оруулах
Төслийг дээрх шатлалаар хэрэгжүүлснээр хамтрагч байгууллагын агаар орчны нөлөөллийн үнэлгээ болон ялгарлын хориг журмын чадавхи, арга хэмжээ удирдлагын чадавхи, харилцаа менежментийн чадавхийг бэхжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
ЖАЙКА Монгол дахь төлөөлөгчийн газар
7F, Bodi Tower Sukhbaatar Square 3, Ulaanbaatar
TEL: 976-11-325939, 312393
FAX: 976-11-310845
Төслийн оффис
4F, Khangarid Building, Chingeltei District, Jigjidjav St-9, Ulaanbaatar (НАЧА-ны дотор)
TEL: 976-11-318551
FAX: 976-11-318551