1990
1991
1992
1993
1994
1995
1996
1997
1998
1999
2000
2001
Улсын дундаж

1

11.7

9.8

8.8

8.0

6.7

6.3

6.5

6.6

6.7

6.8

6.62

-

2

5.34

5.12

4.49

4.27

3.67

3.51

3.56

3.39

3.41

3.40

3.52

3.52

 

2002

2003

2004

2005

2006

2007

2008

2009

2010

2011

2015

Үнэлгээ

Улсын дундаж

1

-

-

-

-

5.7

5.7

6.02

6.02

7.01

7.01

4.0

Үнэлэх боломжгүй

2

3.66

3.46

3.50

3.60

3.78

4.01

3.97

4.11

4.33

5.71
Тайлбар: Мэдээллийн эх үүсвэр 1. Үндэсний статистикийн хороо. 2. Байгаль орчин, аялал жуулчлалын яам
35. Улаанбаатар хотын агаар дахь азотын давхар ислийн өвлийн хоногийн дундаж агууламж (мкг/метр.куб) нэг хүнд оногдох

 

1990

2000

2001

2002

2003

2004

2005

2006

2007

2008

2009

2010

2011

2015

Үнэлгээ

Улсын дундаж

30.5

32.0

34.0

35.0

37.0

33.0

31.0

33.3

38.0

34.0

39.0

52.0

76.5

30.0

Биелэх боломжгүй

36. Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн өвлийн хоногийн дундаж агууламж (мкг/метр.куб) нэг хүнд оногдох

 

1990

2000

2001

2002

2003

2004

2005

2006

2007

2008

2009

2010

2011

2015

Үнэлгээ

Улсын дундаж

9.8

16.0

19.0

18.0

21.0

21.0

21.0

22.1

20.0

26.0

34.0

63.0

78.4

20.0

Биелэх боломжгүй

Дүгнэлт:
14 дүгээр зорилтыг ерөнхийд нь биелэх боломжгүй гэж дүгнэж байна. Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн эзлэх хувь хэмжээнээс бусад үзүүлэлтүүдийн хувьд биелэх боломжгүй байна.
Нэг хүнд ногдох нүүрсхүчлийн давхар ислийн ялгаралтыг хэмжих шалгуур үзүүлэлтийн Үндэсний статистикийн хороо, БОНХЯ-аас гаргаж буй мэдээллийн эх үүсвэрүүд нь их зөрүүтэй байгаа нь үнэлгээ хийхэд хүндрэл учруулж байна. Хэрэв ҮСХ-ны мэдээллийн эх үүсвэрээр үнэлбэл биелэх боломжгүй гэсэн дүгнэлт гарна. Харин БОНХЯ-ны үзүүлэлтээр тооцвол аргачилал өөрчлөгдсөн учир 2015 оны зорилтот түвшинг өөрчилж байж үнэлэх шаардлагатай болно.
Сүүлийн 2 жилд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хянах харуулын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор уг үзүүлултүүд илүү нарийвчлалтай гарах болсон бөгөөд энэ нь зорилтот түвшинг биелүүлэх боломжгүй гэсэн үнэлгээ өгөхөд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх талтай.
Монголын хөгжлийн зорилтуудын 2015 он хүртлэх хэрэгжилтийг эрчимжүүлэх үндэсний зөвшилцөх уулзалтаас гарсан мэдэгдэл (төсөл)
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудыг УИХ-ын 2005 оны 25 дугаар тогтоол, 2008 оны 13 дугаар тогтоолоор батлан, Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан 2008 оноос 2021 он хүртэл Үндэсний Хөгжлийн цогц бодлогыг боловсруулсан. Монгол Улс МХЗ-ын хэрэгжилтийг хянах зорилшоор 4 удаагийн үндэсний илтгэлийг гаргасан бөгөөд тав дахь илтгэлийг удахгүй гаргах гэж байна.
Засгийн Газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр нь Мянганы хөгжлийн зорилтуудтай тодорхой хэмжээгэр уялдсан. МХЗ-ын биелэгдэх хугацаа 2015 онд дуусч байгаатай холбогдуулан олон улсын болон Монгол Улсын хэмжээнд 2015 оноос хойш хөгжлийн зорилтуудыг тодорхойлох хэлэлцүүлгүүд өрнөж байна. 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас (ЭЗХЯ) зохион байгуулсан үндэсний зөвшилцөх уулзалт нь Мянганы хөгжлийн зорилтуудын өнөөгийн байдлыг үнэлэх, ололт амжилт болон тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, хэрэгжилтийг эрчимжүүлэх арга замуудыг нээлттэй хэлэлцсэн цухал чухал арга хэмжээ боллоо.
Энэ уулзалтын үеэр хэлэлцсэн асуудлууд дээр үндэслээд оролцогч байгууллагууд Засгийн газраас тодорхой арга хэмжээ авах шаардлагатай дараах 6 зөвлөмжийг санал болгож байна.
Нэг. Энэ уулзалтаар Мянганы Хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг үнэлэхэд мэдээллийн эх үүсвэр, үүнд тулгуурласан үнэлгээг хэлэлцэж, өнөөгийн хүрсэн түвшингээ зөвшилцлөө. Зөвшилцөлд хүрсэн мэдээллээс хархад хэдийгээр нилээд олон зорилтууд 2015 онд хүрэх түвшиндээ хүрсэн болон хүрэх боломжтой байгаа хэдий ч зарим зорилтууд нь удаашралтай байна гэж дүгнэж байна. Үүнээс гадна тоон мэдээллийн эх үүсвэрийн болон аргачилалын зөрүү байсаар байгаа бөгөөд үүнийг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.
Хоёр. Зөвшилцөх уулзалтын үеэр удаашралтай гэж үнэлэгдсэн зорилтуудад МУ-ын Засгийн газраас бодлогын тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд хэрэгжилтэд 2015 он хүртэл байнгын хяналт мониторинг хийх хэрэгтэй байна. Үүнийгээ Засгийн газрын үндсэн чиглэл, дунд хугацааны хөрөнгө оруулалтын хөтөлбөр болон бусад холбогдох бодлого хөтөлбөрүүдээрээ дамжуулж хэрэгжүүлэх шаардлагатай. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Олон Улсын байгууллагууд удаашралтай МХЗ-ын хэрэгжилтийг эрчимжүүлхийн тулд өөрсдийн стратеги хөтөлбөртөө нэмэлт арга хэмжээг тусгах шаардлагатай.
Гурав. Тоо мэдээлэл байхгүй байгаа, зөрүүтэй мэдээллүүдтэй, мөн түүнчлэн 2015 оны хүрэх түвшингээ тодорхойлоогүй зорилтууд дээр ажлын хэсгүүд байгуулж эдгээр асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай.
Дөрөв. МХЗ-ын тав дахь илтгэл нь удаашралтай байгаа зорилтуудад илүү чиглэгдэж тэдгээрийн хэрэгжилтийг эрчимжүүлхийн тулд бодлогын ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар, мөн түүнчлэн мэдээлэлтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх талаар илүү онцлон бичигдэх шаардлагатай байна.
Тав. Үндэсний бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээг сайжруулхад гарч байсан алдаа дутагдал, сургамжуудыг Засгийн газар болон Их хуралд тайлагнах хэрэгтэй.
Зургаа. Уулзалтаас гарсан үр дүн нь 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтуудыг тодорхойлох олон улсын болон үндэсний түвшний хэлэлцүүлгүүдэд тусгалаа олох шаардлагатай.
Эдийн Засгийн Хөгжлийн Яамны дэд сайд О.Чулуунбат
НҮБ-ын суурин зохицуулагч Сезин Синаноглу
2013 оны 03 дугаар сарын 28.