Хэрвээ Монгол Улс ОХУ-Хятад гэсэн гинжин холбоосын дунд орохыг хүсч л байгаа бол хоёр хөрш рүүгээ хандсан бодлогыг явуулах ёстой болж байна. Өмнө нь бид “БНХАУ биднээс эрчим хүчний нүүрс авахгүй байж болно, гэхдээ коксыг бол ямар ч тохиолдолд авна” гэж бардам хэлдэг бай¬сан. Тэгвэл одоо Украины хя쬬ралын нөлөөгөөр баруун Ев-ропыг хангаж байсан эрчим хүч¬ний асар том урсгал БНХАУ-ыг чиглэлээ. Урд хөршийн хувьд энэ бол “тэнгэрийн умдаг ат¬га¬лаа” л гэсэн үг. Бидний хувьд харин хүчирхэг өр¬сөл-дөгч¬тэй нүүр тулах болох нь.
Хятадын хамгийн их хүн амтай 20 хотын 16 нь чулуун нүүрснээс эрчим хүч гаргадаг гэсэн ОУЭХА-ийн судалгаа бай¬даг. БНХАУ хүлэмжийн хий хам¬гийн их ялгаруулдаг орнуу¬дын эхний гуравт бичигддэг хэр нь Киотогийн протоколд нэг¬дэхээс татгалзсаар байгаа. Үүнээс болж БНХАУ-ын нэр хүнд олон улсад буурч бай¬гаа¬гаас гадна хамгийн чухал зо¬рилго буюу “Үсрэнгүй хөгжил¬тэй орон” гэсэн имижтэй болох хүсэлд нь сөргөөр нөлөөлж бай¬гаа юм. Хэдийгээр дэлхийн хоёр дахь том эдийн засаг гэж тооцогдож байгаа ч нүүрс хэ¬рэглэдэгээсээ болж хөгжил буу¬рай, хоцрогдсон гэсэн ими¬жийг хүссэн хүсээгүй зүүж буй. Тиймээс хятадууд чу¬луун нүүрсний хэрэглээгээ байга¬лийн хийгээр орлуулахаар зүт¬гэж байгаа юм. Хятадын ба鬬галийн хийн хэрэглээ одогоор ХБНГУ-ынхтай ойрол¬цоо боловч 2035 он гэхэд Ев¬ро¬пын холбооны орнуудын нийт хэрэг¬лээнд дөхөж очих “гэрэлт¬сэн ирээдүйтэй”.
В.Путин өчигдөр Шанхайд Ши Жинпинтэй уулзах үедээ “ОХУ-аас БНХАУ-д нийлүүлж бай¬гаа байгалийн хийг импор¬тын татвараас чөлөөлж өгөх”-ийг хүссэн нь энэ байдлаа мэ¬-дэрч байгаагийн шинж. Хя¬та¬дууд ч энэ саналд нааштай хан¬дахаа илэрхийлээд байна.
Хоёр удирдагчийн уулзалтаар бас нэгэн том гэрээ эцэслэн шийдэгдэхээр болж байгаа нь “Газпром”-БНХАУ-ын хооронд яригдаж байгаа 30 жилийн ху¬гацаатай 38 тэрбум шоо метр бай¬галийн хий нийлүүлэх гэ¬рээ. Эрчим хүчний сайд Ана¬толий Яновский нь энэ сарын 12-ны өдөр ”Гэрээ 98 хувь бэ¬лэн болсон. Ойрын өдрүүдэд бү¬рэн бэлэн болно” гэсэн бол “Газп¬ром”-ын захирал Алексей Миллер “Гэрээ В.Путины айлч¬лалын үеэр батлагдана” гэ¬сэн мэдэгдэл хийсэн байгаа. Ингэснээр хятадуудын эрчим хүчний тодорхой хэсгийг бай¬галийн хийгээр хангадаг болж, эрчим хүчний нүүрсний хэ¬рэглээ буурна. Гэхдээ манай ор¬дууд БНХАУ-тай газар нутгийн хувьд ойр мужуудыг хангах бо-ломжоо хадгалах болов уу.
Хоёр улсын хоорондын яриа хэ¬лэлцээрийг анхааралтай ажиг¬лах нэг шалтгаан бидэнд бай¬гаа нь Байгаль далайн хойд талд байрлах Ковыктынское, Юруб¬чено Тохомское, Собинс¬ко Пайгинское ордуудаас та¬тах байгалийн хийн хоолойг манай улсаар дайруулах эсэх тухай асуудал. Одоогоор ОХУ БНХАУ руу баруун талаас Гор¬но Алтайск, зүүн талаар Даль¬нереченск, Владивосток гэсэн гур¬ван газраар хоолой татах бо¬ломжтой байгаа. Оросуудын хувьд энэ боломжуудаа нэмэг¬дүүлэх сонирхолтой байгаа. Жишээлбэл, Чаяндинскийн ор¬дыг ашиглахад Скьордино руу, цааш¬лаад БНХАУ руу оруулах бас нэг боломж гарч ирэх юм. В.Путин Ши Жинпинтэй уул¬захдаа энэ энэ асуудлыг ор¬хиг-дуулаагүй. Уулзалтын үеэр “Оросын байгалийн хийг Хятад улсад нийлүүлэх асуудлыг яаравчлуулах, ОХУ дахь нефть болон байгалийн хийн ордуудыг хамтарч эзэмших, мөн БНХАУ-д эрчим хүч нийлүүлэх зорилгоор ОХУ-д өндөр хүчин чадалтай цахилгаан станцуудыг барьж эхлэх” зэрэг асуудлууд багтсан тухай хоёр хөршийн цахим со¬нинуудад мэдээлж байна.
Дээр дурьдсан Ковыктынс¬кое, Юрубчено Тохомское, Со¬бинс¬ко Пайгинское зэрэг ор-дуудад БНХАУ-ын ашиг сонир¬хол орж ирэх нь тодорхой болж байна. Байгалийн хий¬гээ БНХАУ-д хүргэхээр аажим, аажмаар урагшилж бай¬сан оросууд Баруун Европ бай¬галийн хийгээ АНУ болон бу¬сад улсуудаас хангах арга зам эрэл¬хийлж эхлэхийг зүгээр хараад сууж тэвчсэнгүй, нийлээд бу¬шуухан барьчихья гэж байгаа нь илт. Ингэснээр, Монголоор бай¬галийн хийн хоолой дам¬жих асуудал наашлах сайн тал¬тай. Энэ асуудал 2000-аад оны дунд үеэс л яригдаж бай¬сан ч ОХУ нэгэнт баруун цут¬галын хийн хоолойгоо та¬виад эхэлчихсэн байсан учир төдийлөн хүч гаргалгүй бай¬саар өдийг хүргэсэн. Харин одоо тэдний сонирхол нэгэнт Хя¬тад руу чиглэсэн болохоор “Мон¬голоор дамжуулах юм уу, үгүй юу” гэсэн асуултын хариу тун удахгүй гарах нь.
Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Усгал