Индүүг туршилтын загвар болгон чадлыг харуулсан. ЭХҮТ –гүйгээр хэмжихэд 1200Вт
байсан бол ЭХҮТ –тэй хэмжихэд 650 Вт болж байсан. Гэхдээ энэ нь агшин зуурынх бөгөөд
хэрэглээ бол өөр гэсэн тайлбарыг миний зүгээс хэлсэн ч энэ бол халаалтын хэрэглээг
бууруулах бус олон цахилгаан хэрэгслийг ашиглах боломжийг олгох зорилготой гэсэн
хариултыг доктор Баярын зүгээс өгсөн. Мөн powersaver гэсэн тоног төхөөрөмж гээд төстэй
төхөөрөмж байдаг түүнийг үзэхийг зөвлөсөн.
Зураг 1. POWER SAVER төхөөрөмжийн харагдах байдал, үр дүнг график байдлаар
харуулсан таéëáàð
Зах зээл дээр энэ талын олон төхөөрөмж байсан бөгөөд цахилгаан эрчим хүчний чанарыг сайжруулах замаар эрчим хүчний эмнэлтийг бий болгодог. Дунджаар 8 хүртэл хувь хэмнэдэг. Дээд тал нь 25 хүртэл хувийн хэмнэлт ахуйн хэрэглээнд гарах боломжтой талаар мэдээлэл байна.
2014 оны 05 дугаар сарын 14-ны өдөр СХД-н 21 дүгээр хорооны нийтийн орон сууцын 2 –р давхарт хийсэн хэмжилтийн үр дүнг дараах байдлаар ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Р. Даваасүрэнгээс хүлээн авсан бөгөөд тооцоо хийж өгөх хүсэлт тавьсан.
Миний зүгээс тооцоог харьцуулах туршилт байхгүй тул барилгын Халаалт, агаар сэлгэлтийн зургийг ирүүлэхийг хүссэн бөгөөд зургийг хүлээж авсан болно. Энэхүү зураг дээр дээрх 2 өрөө байрны том өрөөний халаалтын чадал 780 Вт, жижиг өрөөнийх 650 Вт гэсэн үзүүлэлтийг зохиогчоос өгсөн байсан. Энэ нь Улаанбаатар хотын халаалтын системийн төлөвлөлтийн нөхцөлөөр гадна агаарын температур -39оС дотор агаарын температур 18оС үед тооцогдсон байдаг. Энэ нь 57оС –ийн зөрүүнд өрөөнөөс алдагдах дулааныг илэрхийлж байгаа. Дээрх хэмжилтийн гадна болон дотор агаарын температурын зөрүүнд харгалзах халаалтын чадлыг тооцоолж үзлээ.Хүснэгт 1. Температурын зөрүүнд харгалзах халаалтын системийн чадал (зураг төслөөр)
Миний зүгээс 2 хэмжилтийн аль нь том аль нь жижиг өрөөнийхийг нь мэдэхгүй байсан тул 2 ялгаатай температурын зөрүүнд тооцоог хийсэн болно. Хэрэв энэ чадлаар 12 цаг ажилласан бол хэр хэмжээний цахилгаан эрчим хүч хэрэглэх байсан гэсэн тооцооллыг дараагийн хүснэгтэд үзүүллээ.Хүснэгт 2. Зураг төслийн үзүүлэлтэнд харгалзах 12 цагийн халаалтын эрчим хүчний хэрэглээ.
Хэрэв барилгын дулаан алдагдал тооцооны дагуу байгаа нөхцөлд энэхүү барилгыг нэг өрөөг 12 цаг халаахад 3.3 кВт.ц –аас хэтрэхгүй цахилгаан эрчим хүч зарцуулахаар гарсан байна.
Харин хэмжилтийн үр дүн энэ тоо 7.9, 15.5кВт.ц гарсан нь тооцоот үзүүлэлтээс эрс их (2-4 дахин) байна. Өөр ямар нэгэн харьцуулах хэмжилт байхгүй тул миний бие энэхүү төхөөрөмжийг энэ туршилтын үр дүнгээр ямар нэгэн хэмнэлт байхгүй харин алдагдалтай гэсэн дүгнэлтийг хувийн зүгээс өгөхөөр байна.
Дүгнэлт бичсэн:
Б. Мөнхбаяр
ШУТИС, БЭХХТөв
Эрчим хүч хуваарилагч (үржүүлэгч) төхөөрөмжийн туршилтын дүгнэлт
Хаяг
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байр А блок, 1 давхар