Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд оршин суугаа гэр хорооллын айл өрхийн цахилгаан эрчим хүчний үнийн урамшуулалын хөнгөлөлтөнд хамрагдахад ямар шалгуур үзүүлэлт, материалыг бүрдүүлэх вэ?


ЦАХИЛГААНЫ ҮНИЙН УРАМШУУЛАЛД ХАМРУУЛАХ НӨХЦӨЛ ШАЛГУУР:
• Стандартын шаардлага хангасан дулаалгатай гэр, амины орон сууцтай,
• Цахилгаан дамжуулах, түгээх сүлжээнд холбогдож стандартын шаардлага хангасан цахилгаан халаагуур хэрэглэж байгаа,
• Бүх төрлийн хийн түлшээр ажилладаг халаалттай,
• Газрын гүнийн дулаан, нар салхины болон бусад сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж байгаа,
• Стандартын шаардлага хангасан шахмал болон коксон түлш, сайжруулсан зуух, яндангийн шүүлтүүр хэрэглэж байгаа,
• Байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй байшин, амины орон сууцтай,
• Түлш хэмнэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, энэ чиглэлийн дотоод, гадаадын зуух, тусламж, төсөл хөтөлбөрт хамрагдсан
• Бусад.
ЦАХИЛГААНЫ ҮНИЙН УРАМШУУЛАЛД ХАМРУУЛАХ АЙЛ ӨРХИЙГ ТОДОРХОЙЛЖ, ДҮГНЭЛТ ГАРГАХ, ГЭРЭЭ БАЙГУУЛАХ:
• Улсын төсвийн хөрөнгө оруулалт, нэгдсэн төсөл хөтөлбөрт хамрагдсан, нөхцөл шалгуурыг хангасан айл өрхийн жагсаалтыг дүүргүүдийн агаарын бохирдлыг бууруулах салбар хороо, Агаарын чанарын албанаас нэгдсэн журмаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүргүүлж дүгнэлт гаргуулан УБЦТС ТӨХК-д өгнө
• Цахилгааны үнийн урамшуулалд хамрагдах айл өрх нь цахилгаанаар халаалтаа шийдсэн, нөхцөл шалгуурыг бие даан /нэгдсэн төсөл хөтөлбөрөөс гадна/ хангасан бол өөрийн харъяа дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд урамшуулалд хамрагдах хүсэлтээ гаргана. Хэрэглэгчдэд үйлчлэх төв нь хүсэлт гаргасан айл өрхийг зохих шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг газар дээр нь шалгаж үзээд цахилгааны үнийн урамшуулалд хамруулахаар тодорхойлолт хийж УБЦТС ТӨХК-ийн борлуулалтын бодлогын хэлтэст ирүүлнэ. Тодорхойлолтыг үндэслэн агаарын чанарын алба, нийслэлийн мэргэжлийн хяналтын газраар дүгнэлт гаргуулна. НМХГ-ын дүгнэлттэй хэрэглэгч нь хэрэглэгчдэд үйлчлэх төвд иргэний үнэмлэх, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний дэвтэртэйгээ журмын дагуу “Цахилгааны үнийн урамшуулал олгох гэрээ” байгуулан цахилгааны үнийн урамшуулалд хамрагдана.
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан